~3-р хэсэг: Зүүд~

482 39 0
                                    

Жонгүг нүдээ зөөлөн нээхэд цагаан тааз түүнийг угтлаа. Тэр бодохдоо нөгөө агуйд өөрийгөө сэрнэ гэж бодтол төсөөлснөөс тэс өөр газар байсанд тэр гайхав. Эргэн тойрноо харвал тэр эмнэлэгт байгаа бололтой гарт нь дусал залгажээ.

Жонгүг "Сүүлд юу болсон билээ. Гал. Гал улам хүчтэй болж, дэлбэрэх чимээ гарахад хойш түлхэгдсэн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Тэгэхээр намайг хэн нэгэн олж эмнэлэгт авчирсан гэсэн үг. Эсвэл нөгөө бүсгүй. Гэхдээ тэр хаана байгаа юм бол" гэж бодонгоо сая л бие нь өвдөхгүй байгааг анзаараад өвчин намдаах тариа хийж дээ гэж бодлоо. Тэгээд нүдээ буцаан анин, болсон зүйлсийг үнэн эсэхийг дахин бодно. Худлаа гэж бодохыг хүссэн ч өөрийн нүдээр харчихаад итгэхгүй байх аргагүй. Эмээгийнх нь ярьдаг байсан түүх үнэн гэж үү. Галт шувууны домог үнэн бол бурхад ч гэсэн байдаг гэсэн үг. Тэгээд бидний дунд эгэл бус төрлүүд бас байгаа. Тэр энэ бүхнийг яаж хүлээж авахаа мэдсэнгүй. 

Ийн бодоод хэвтэж байтал өрөөний хаалга онгойж, ээж нь уулга алдсаар орж ирлээ.
"Санаа зовох хэрэггүй гээд байсан яасан. Ухаангүй эмнэлэгт хүргэгдэж ирээд л" гэхэд Жонгүг инээмсэглэн

"Уучлаарай ээжээ. Гэнэт бороо орно гэж яаж мэдэх вэ" гэснээ "Ээжээ, надтай хамт байсан бүсгүй хаана байна" гэхэд ээж нь гайхан

"Ямар бүсгүй. Чамайг Жимин эмнэлэгт авчирсан гэсэн. Тэгээд бидэнд дуулгасан юм" гэв.

Жонгүг гайхаж байсан ч Жиминийг мэдэж байгаа байх гэж бодоод ээжээсээ илүү дутуу зүйл шалгаасангүй.

Ээж нь "Эмнэлэгт ирээд бүхэл бүтэн 2 хоног ухаангүй хэвтсэн. Биед чинь ямар ч гэмтэл байхгүй байхад ухаан орохгүй болохоор чинь хичнээн их санаа зовсон гэж санана" гэж санаа зовинонгуй хэлэхэд Жонгүг улам бүр гайхаж

"Ямар ч гэмтэл байхгүй гэнэ ээ" хэмээн асуухад

"Тийм ээ. Уулын уруу өнхөрсөн гэхэд шалбархай ч байхгүй байсан. Тэгсэн хэрнээ ухаан орохгүй болохоор чинь эмч нар хүртэл гайхаж эхэлсэн шүү" гэснээ дээш босон "өлсөж байгаа биз дээ. Ээж нь хоол аваад ирье" гээд өрөөнөөс гарав. Харин Жонгүг юу болоод  байгааг гайхан хоцорлоо. Хамаг бие нь хөндүүрлээд, гараа ч хөдөлгөж чадахгүй байсан байхад бэртэлгүй гэнэ ээ. Тэр гараа дээш өргөн харав. Үнэхээр хугарсан ч байж магадгүй байсан гар нь зүв зүгээр байлаа.

Өөрийнх нь утас ууланд гээгдсэн тул ширээн дээр байсан ээжийнхээ утсыг аван Жимин рүү залгалаа. Жимин удаан дуудуулсангүй утсаа авав. 

[ДУУССАН] The Phoenix |JJK|Wo Geschichten leben. Entdecke jetzt