~17-р хэсэг: Тусгай аялал~

330 30 0
                                    

Хэсэг хугацааны дараа Жонгүг үнсэлтээ салгахад, тэдний хэн хэн нь юу ч дуугарсангүй. Хуансэ юу болоод байгааг ч ойлгохгүй, том нүдэлсэн хэвээр хөшөө мэт зогсох бол Жонгүг харин түүний энэ байдлыг ажин, инээмсэглэх аж. 

"Би нэг зүйл шалгасан юм. Сандрах хэрэггүй дээ" хэмээн Жонгүгийг тайван гэх чинь хэлэхэд Хуансэ түүний зүг том харсаар

"Яаж сандрах хэрэггүй гэх үг амнаас чинь гарч байна аа. Чи сая намайг үнс---" гэснээ амаа даран, нүдээ эргэлдүүлсээр, хоолойгоо засаад "Юу болоод ингэж шалгадаг юм" гэхэд Жонгүг инээмсэглэн 

"Хэлэх цаг нь болохоор хэлье. Би өөрөө ч ойлгохгүй байгаа болохоор. Ямартай ч одоо орж амар даа" гээд ажлынхаа өрөө рүү явж байснаа, байрандаа зогсон Хуансэ руу хараад 

"Саяны үйлдлээс болоод манайхаас явна гэж саналтгүй шүү" гэчихээд эргэн явав. 

Хуансэ түүний араас харан, бага зэрэг хөмсөг зангидан "Энэ Жонгүг гэнэт яачихав аа. Хүмүүсийг ийм болохоор л Бэгху тэнэг гэдэг юм байна. Яаж уруул дээр минь зөвшөөрөлгүй үнсчихээд өөрөө ч мэдэхгүй байгаа болохоор шалгасан юм гэдэг байна аа. Байж боломгүй юм. Сандрах хэрэггүй гэнэ шүү" гэж бувтначихаад унтлагын өрөө рүү гүйж орон, орон дээр суугаад түрүүнээс хойш цээжнээс нь гарч ирэх нь үү гэлтэй түргэн бөгөөд хүчтэй цохилох зүрхээ даран "Энэ бас яагаад байна аа" гээд Жонгүгийн гэнэтийн үнсэлтийг санах төдийд хацар нь халуу дүүглээ. 

Хуансэ өөрийгөө догдолсон гэдгээ ч мэдэхгүй сууна. Аргагүй ч үгүй биз. Тэр хэзээ ч догдлол гэдгийг мэдэрч үзээгүй юм чинь. Өнөөдөр л анх удаа мэдэрч үзэж байгаа нь энэ ч өөрөө үүнийгээ мэдэхгүй суугаа нь харамсалтай. 

***** ***** ***** ***** *****

Харин нөгөө талд Жонгүг ширээнийхээ ард нухацтай царай гарган, тайван сууна. Хэдий гаднаа тайван харагдах ч дотроо яг эсрэгээрээ байлаа. Бөмбөр адил цохилох зүрхний цохилт нь түүнд ойртсон хэнд ч сонсогдохоор байв. Баруун гараа өргөн, зүрхэн тушаа газраа тавиад

"Өөрөө ч мэдээгүй байжээ" гээд өөрийгөө тавлах шиг инээвхийлэн "Өдийг хүртэл хайр дурлалыг тоолгүй явсан минь хүн биш галт шувууг хайрлахын тулд байсан гэж үү" хэмээн өөртэйгөө яриад, хойш сандалныхаа түшлэгийг налан, нүдээ анилаа. 

Жонгүг өөрийгөө Хуансэд бага багаар сэтгэл алдарч байгаагаа мэдээгүй юм. Хажууд нь байсан хэсэгхэн хугацаанд түүнд санаа тавьж, ямар нэгэн муу юм болохвий гэж сэтгэл зовж байсан нь яагаад ч юм өөрт нь нэг л өөр санагдаж байсан. Гэхдээ тэр үүнийгээ ердөө сайхан сэтгэл л гэж бодсон юм. 

[ДУУССАН] The Phoenix |JJK|Where stories live. Discover now