~22-р хэсэг: Тэмдэглэл~

275 30 0
                                    

"Жонгүгийн амь бол миний амин сахиус. Би амьд үлдэхийн тулд түүнийг хөнөөх ёстой. Гэхдээ би чадахгүй юм шиг байна"

Бэгхуг хариу үл дуугарсанд Хуансэ үргэлжлүүлэн "Намайг гүн нойрноос сэрээх нэгэн Жонгүг байсны учир, түүний дэргэд байвал яагаад ч юм хүч орох шиг болдог байсны шалтгаан нь түүний амь миний амин сахиус учраас тэр. Би түүний зүрхийг авч байж амьд үлдэнэ. Өдийг хүртэл надад тусалж ирсэн түүнийг би яаж үхүүлэх юм бэ?" гэж хэлэхдээ нүдэнд нь нулимс цийлэгнэж байхыг харсан Бэгху

"Энэ үнэн гэж үү?" хэмээн итгэж ядан асуухад Хэмүсү хариу үл дуугарах нь үнэн гэдгийг нь батлаад өглөө.

Бэгху балмагдан "Хуансэ амин сахиусаа авбал Жонгүг үхнэ шүү  дээ. Хүний үхэл амьдралын хэрэгт оролцож болохгүй байхад хүний зүрх, амь нас амин сахиус байж болно гэж үү?" гэж нэлээд гайхсан янзтай ширүүхэн асуухад Хэмүсү 

"Жонгүг ингэж үхэх тавилантай төрсөн учраас хүмүүний үхэл амьдралд оролцож болохгүй гэсэн хуультай харшлахгүй" гэж хувиралгүй хэлэхэд Бэгху

"Тэгвэл Жонгүгийн ийм тавиланд төрсөн шалтгаан байгаа биз дээ. Зүгээр л нэг хүний хувь тавилангаар тоглосон байх ёсгүй" гэхэд чимээгүй зогсож байсан Хуансэ Хэмүсү рүү харан

"Жонгүг бол Гаыны цусан төрөл. 3 жилийн өмнө нас барсан Жонгүгийн эмээ бол Гаын байсан" гэхэд Бэгхугийн хөмсөг байдгаараа зангиран, дахин цочиролд орох нь тэр.

Хэмүсү санаа алдан "Үнэндээ тосгон руу дайрсан дээрэмчдийг хөнөөсөн чинь том хэрэг байгаагүй. Ердөө бурхдын төлөвлөсөн байсан шийтгэлийг чи түрүүлээд өгчихсөн хэрэг. Харин аль хэдийн үхчихсэн байсан Гаыныг амьдруулсан чинь чиний үйлдсэн гэм нүгэл байсан. Анхнаасаа үхэх тавилантай төрсөн Гаын чиний ачаар 2 ч удаа үхлээс мултарсан тул бурхад түүнд ч бас шийтгэл өгсөн юм. Тэр нь мөнх амьдрал байсан. Зарим нэгэнд нь мөнх амьдрал бэлэг мэт байвч, заримынх нь хувьд хайртай дотны хүмүүсээ зовж шаналж, үхэж үрэгдэхийг харах шийтгэл байдаг" гэхэд Хуансэ

"Би аварсан шүү дээ. Гаын зугтсан юм биш би л түүнийг аварсан байхад яагаад түүнийг шийтгэсэн юм" гэж чанга хэлэхдээ түрүүнээс хойш дотогшоо залгиж байсан нулимс нь урсаж эхэллээ.

Хэмүсү "Чи аварсан учраас л шийтгэл нь хөнгөн байсан" гэхэд Хуансэ

"Хөнгөн гэнэ ээ. Гэр бүл, хайртай дотны хүмүүсээ юу юунаас илүү эрхэмлэдэг байсан түүнд хэдэн үеийнх нь үхлийг харуулчихаад хөнгөн шийтгэл гэсэн үү?" хэмээн шүд зуун хэлэхэд Хэмүсү 

[ДУУССАН] The Phoenix |JJK|Where stories live. Discover now