~THE END~

518 54 19
                                    

"Үхлийн бурхан Ёмра. Чамайг авахаар ирсэн юм. Болсон уу?

Жонгүг гэрт нь ирсэн урилгагүй зочныг үхлийн бурхан байсанд гайхсангүй. 

"Намайг авахаар ирсэн гэнэ ээ" хэмээн лавлан асуухад Ёмра 

"Аан, яг ч чамайг биш л дээ. Чиний сүнсийг" гээд хүйтэн инээмсэглэл тодруулахад Жонгүг санаа алдан 

"Уг нь өнөөдөр биш байгаасай гэж хүссэн юм сан" гээд уснаасаа уухад Ёмра ёжтой инээснээ

"Чи бүхнийг мэдэж байгаа байх нь ээ" гэхэд Жонгүг 

"Намайг Хуансэгийн байгаа газарт хүргээд өгөөч. Би энгийн хүн болохоор хурдан очиж чадахгүй" гээд инээмсэглэх аядахад Ёмра

"Энгийн хүнд өөрийн биеэр үйлчлээд явж байх ч гэж дээ" гээд амандаа тарни уншин, гараа дохиход Жонгүг хормын дотор өөр газар руу шилжээд ирэв. 

Шөнийн тэнгэрт одод түгэж, тэргэл сарны туяа орчин тойрныг өдөр адил гэрэлтүүлэх аж.

"Жонгүг" хэмээн хэн нэгэн нэрийг нь дуудахад эргэн харвал Бэгху гайхсан бололтой Хабэк бурхны хамт зогсож байлаа. Тэр Хуансэг байхгүй байсанд бага зэрэг гайхан 

"Хуансэ хаана байна" гэж зөөлөн асуухад Бэгху 

"Тэр нөгөө---" гээд түгдрэхэд Жонгүг 

"Бэгху, би бүгдийг мэдэж байгаа болохоор надаас ямар нэгэн зүйл нуух гэсний хэрэггүй" гэхэд Бэгхугийн нүд томрон

"Бүгдийг гэнэ ээ" гэж аяархан бувтнахад Жонгүг толгой дохин 

"Чиний мэдэж байгаа бүхнийг би мэдэж байгаа. Амин сахиусны талаар ч бас" гэхэд Бэгху цочирдох нь тэр. 

"Ёмра юу, эсвэл Хэмүсү юу" хэмээн Хабэкийг өгүүлбэрээ гүйцээхээс өмнө тэнгэрт хар үүл хуралдан, гэрэл гялсхийхэд Хуансэ эргээд ирэв. Хабэк одоо л гадарлалаа. Өнөөдөр энэ ээдрээт явдлын дуусгавар болох өдөр гэдгийг.

***** ***** ***** ***** ***** 

Хөл дээрээ арай ядан зогсох Хуансэ Жонгүгийг хараад гайхаж, балмагдан "Жонгүгаа, чи энд яаж ирсэн юм" гэж асуухад Жонгүг түүнийг шуудхан л тэврээд авлаа. Хэзээ ч тавихгүй гэсэн шиг чанга гэх чинь энгэртээ наагаад, нүдээ анин, нэг гараараа үсийг нь илнэ. 

Хуансэ түүний энэ байдалд бүр ч илүү гайхан "Жонгүгаа" хэмээн ахин нэг удаа нэрийг нь дуудахад Жонгүг "Намайг аврахын тулд өөрийгөө золиослоно гэж яаж бодож зүрхлэв ээ" гэхэд Хуансэгийн нүднээс нулимс нь хяналтгүй мэлмэрч эхэллээ. 

[ДУУССАН] The Phoenix |JJK|Where stories live. Discover now