~21-р хэсэг: Сахиус~

275 31 3
                                    

"Энэ байж. Тийм ээ, анхнаасаа ийм амархан байх ёсгүй байсан юм"

Жонгүг Хуансэгийн хэлсэн үгийг ойлгож ядан "Хуансэ юуны талаар яриад байгаа юм бэ?" гэж асуухад Хуансэ нулимстай нүдээр түүн рүү ширтсээр

"Жонгүгаа, би явмаар байна. Эндээс хурдан явмаар байна" гэхэд Жонгүг гайхаж байсан хэдий ч толгой дохин

"Ойлголоо. Эндээс явцгаая" гээд түүнийг түшин машинд суулган, хурдтай гэх чинь Гёнсаны төв рүү явав. Тэндээсээ хурдан галт тэргэнд суун, Сөүлийн зүг явлаа. Энэ хугацаанд Хуансэ юу ч дуугарахгүй байгаа нь Жонгүгийн санааг зовоохын дээр түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл хоёр нь сэтгэлийг нь зовоож байв. Юу болсныг асуухыг хүссэн ч одоогийн Хуансэгийн байдал түүнтэй ярилцахаар биш байгаа нь илт байлаа. Хоёр гараа тас атган, шүдээ тас зууж, хөмсөгөө үл ялиг зангидсан байх бөгөөд цонхоор ширтэх харц нь хүртэл аюултай харагдана.

Галт тэрэгнээс буухад өдрийн 3 цаг болж байх бөгөөд тэднийг буудал дээрээс Жимин тосов. Хуансэг дагуулсаар түүн дээр очиход Жимин инээн

"Та хоёр хамт аялалд явсан байх нь ээ. Чонжүгаас машин чинь маш сайн ирсэн болохоор одоо түлхүүрийг нь хүлээлгэж өгье дөө" гэхэд Жонгүг түүнийг тоосон ч үгүй

"Хуансэ машинд сууцгаая" гэхэд Жимин тэдний байдал нэг л биш байгааг анзаарав. Чонжүд машинаа үлдээхдээ, Сөүл рүү очих ачаа тээвэрт ачуулчихсан байсан юм. Түүнийг нь Жимин аваад, ингээд тэднийг тосохоор ирсэн нь энэ.

Гэтэл Хуансэ "Жонгүгаа, надад очих газар байгаа болохоор би явлаа" гээд эргэхэд Жонгүг гараас нь татан

"Хамт явцгаая. Чамайг ийм байдалтай яаж явуулах юм" гэхэд Хуансэ Жонгүгтай харц тулгарахаас зайлсхийн

"Би зүгээр дээ. Ганцаараа явчихаж чадна. Тэгээд ч чи ядарсан байх. Эртхэн явж амар" гээд явах гэхэд нь Жонгүг гарыг нь тавилгүй

"Хуансэ, яагаад над руу харахгүй байгаа юм. Гэнэт юу болсон бол---" гээд үгээ гүйцээж амжаагүй байхад нь Хуансэ

"Гуйя, Жонгүгаа. Намайг зүгээр л явуулчих. Дараа би чамд бүхнийг хэлэх болно, гуйж байна" гэхэд Жонгүг яаж ч чадсангүй гарыг нь тавилаа.

Хуансэ "Би чам дээр өөрөө очих болохоор тэр хүртэл намайг хүлээгээрэй" гэчихээд эргэж харан, зам дээрээс таксинд суун, хаа нэг тийшээ явахад араас нь харж хоцорсон Жонгүг санаа алдахад Жимин

[ДУУССАН] The Phoenix |JJK|Where stories live. Discover now