~6-р хэсэг: Тохиролцоцгооё~

406 33 0
                                    

Рестораны VIP өрөөнд бие биенийхээ өөдөөс чимээгүй ширтэцгээх залуу, бүсгүй хоёр. Хэн хэн нь хаанаас нь эхэлж ярихаа мэдэхгүй бодол болон сууцгааж байгаа аж. 

Захиалга авахаар орж ирсэн зөөгч тэдэн рүү сонжсон байртай ээлжлэн хараад "Захиалгаа өгөх үү?" хэмээн асуухад Жонгүг зөөгч рүү харан 

"Бидэнд юу ч хэрэггүй ээ" гэхэд зөөгч гайхан 

"Гэхдээ эрхмээ захиалга өгөхгүй бол---" хэмээн хэлж дуусаагүй байхад нь Жонгүг үгийг нь тасдан 

"Өрөөг чинь түрээсэлсэн төлбөрийг хангалттай төлчих болохоор бидэнд саад болохгүй байвал сайн байна" гээд нэлээн ширүүн харахад өнөөх зөөгч бүсгүй аргагүйн эрхэнд толгой бөхийчихөөд гарч одлоо. 

Зөөгчийг гарч явсны дараа өрөөнд ахиад л чимээгүй байдал ноёрхов. Жонгүг толгойд нь эргэлдэх замбараагүй олон асуултаас алийг нь түрүүлж асуухаа мэдэхгүй ширээ рүү ширтэх бол Хуансэ харин яриагаа хэрхэн эхлүүлэхээ мэдэхгүй дэмий л Жонгүг руу харан сууна. 

Хэсэг хугацааны дараа тэд хоёул зэрэг ам нээх гэхэд Хуансэ "Чи түрүүл дээ. Тэр нь дээр байх" гээд нүдээ эргэлдүүллээ. Жонгүг түүний үгэнд орон, төв царайлсаар маш товч бөгөөд тодорхой асуулт тавив. 

Жонгүгийг "Чи хэн юм бэ?" гэхэд Хуансэ ийм асуулт ирэхийг нь гадарлаж байсан тул 

"Тэр өдөр чи ууланд болсон зүйлсийг харчихаад ухаан алдсан бол намайг хэн гэдгийг таамаглаж байгаа байх" гэснээ зөөлөн "Би бол галт шувуу" гээд Жонгүг руу харцаа чиглүүллээ. 

Сонсохыг хүсээгүй хариулт нь ирсэнд "Энэ байж болох зүйл үү" гэж Жонгүгийг шүд зуун асуухад нь Хуансэ 

"Чи энд итгэж байгаа болоод л ирсэн биш гэж үү?" хэмээн хэлэхэд Жонгүг

"Итгэсэндээ биш, тодорхой болгох гэж ирсэн юм" гээд гүнзгий амьсгаа аван "Би тэр уулнаас ирснээсээ хойш нэг шөнө ч тайван унтаж чадаагүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Итгэсэндээ биш, тодорхой болгох гэж ирсэн юм" гээд гүнзгий амьсгаа аван "Би тэр уулнаас ирснээсээ хойш нэг шөнө ч тайван унтаж чадаагүй. Зүүд гэж бодсон агуйд болсон явдлууд шөнө бүр зүүдлэгдэж, яг л бодит юм шиг мэдрэмж төрүүлдэг байсан. Биеийн минь өвдөлтүүд хүртэл. Тэгээд тэсэхээ болиод би агуйг хайж, уулын хамгаалагчдаас нь хүртэл асуусан ч тэр ууланд ямар ч агуй байгаагүй. Гэтэл галт шувуу гэнэ ээ. Ядаж тэр агуй ч байхгүй байхад би яаж итгэх юм" гэв. 

[ДУУССАН] The Phoenix |JJK|Where stories live. Discover now