~19-р хэсэг: Хайр~

278 25 2
                                    

"Хуансэ, би чамайг хайрлаж болох болов уу?"

Хуансэ Жонгүгийн хэлсэн энэ үгний учрыг олж ядан, том нүдлэн ширтэж байтал Жонгүг "Өөрийн мэдэлгүй чамд татагдчихаж. Уулзаад удаагүй хэрнээ чамд ийм амархан хайртай болчихсондоо би өөрийгөө ч гайхаж байна. Хайр биш гэж бодсон. Үгүй ээ, хайр гэж хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй юм. Гэтэл яаж ч бодсон энэ хайр бололтой, Хуансэ" гэхэд түүний яриаг чимээгүй сонсож байсан Хуансэ 

"Би хайр гэж юу байдгийг мэдэхгүй. Өдийг хүртэл нэг ч удаа хайр сэтгэл гэх мэдрэмжийг би мэдэрч үзээгүй. Гэхдээ нэг зүйлийг л сайн мэдэж байна. Чи бид хоёрын хооронд тийм холбоо байх ёсгүй гэдгий" гэж Жонгүгийн нүд рүү ширтсээр нухацтай хэлэхэд 

"Би энгийн хүн болохоор уу?" гэхэд Хуансэ харц буруулан 

"Хүн болоод ариун орны иргэдийн хооронд хайр сэтгэл байх нь битгий хэл биднийг байдаг гэдгийг ч та нар мэдэх ёсгүй шүү дээ" гэхэд Жонгүг 

"Чиний хэлснээр та нарыг мэдэх ёсгүй хэрнээ яг одоо би чамтай ярилцаад зогсож байна шүү дээ. Байж боломгүй харилцааг бид аль хэдийн эхлүүлчихсэн байхад хайр яагаад байж болохгүй гэж" хэмээн хэлэхдээ Хуансэ рүү харах Жонгүгийн харц зөөлөн байх аж. Тэр болохгүй гэдгийг мэдэж байсан учраас л өөрийнхөө сэтгэлийг түүнээс нуухыг хүссэн. Гэтэл Хуансэгийн үзэсгэлэнтэй инээмсэглэлд урхидуулах шиг амнаас нь өөрийн мэдэлгүй хайр гэх үг урсаад гарчихлаа. Гэхдээ Жонгүг энэ үгийг хэлсэндээ харамссангүй. Хуансэгаас ийм хариулт сонсоно гэдгээ ч гадарлаж байсан тул тэр харьцангуй тайван байлаа. 

Хуансэ "Тиймээс л болохгүй. Байх боломжгүй харилцааг эхлүүлчихсэн болохоор илүү гүнзгийрвэл бүр л аюултай. Чи л зовно, Жонгүгаа" гэснээ санаа алдан "Тийм болохоор өөрийгөө надад хайртай гэж бодох хэрэггүй. Амин сахиусаа олчихвол бид дахиж уулзахгүй шүү дээ" гэхэд Жонгүг Хуансэгийн гарыг шүүрэн, зүрхэн дээрээ тавиад

"Миний зүрхний цохилтыг мэдэрч байна уу. Энэ зүрх урьд нь хэзээ ч ингэж цохилж байгаагүй. Чамайг харах үед яг л гараад ирэх гэж байгаа аятай булгилж, чамайг шаналвал бас өвддөг. Өдөр бүр харахыг хүсч, дэргэдээсээ холдуулмааргүй санагдаж байгаа миний сэтгэл хайр биш юм бол өөр юу байна гэж" хэмээн тайван хэлсэн ч зүрх нь яг л бөмбөр нүдэж байгаа аятай чанга цохилж байлаа. Жонгүг Хуансэгийн хариуг хүлээн зогсох ч тэр юу ч дуугарсангүй. Хөмсөг нь зангирч, нүд нь үл ялиг томрон, харц нь Жонгүгийн цээж рүү цоо ширтэж байв. Хөлдсөн мэт чимээгүй зогсох Хуансэг гайхсан Жонгүг ямар нэгэн юм хэлэх гэж байтал хөгшин хуврагын дуу үгийг нь тасдлаа.  

[ДУУССАН] The Phoenix |JJK|Opowieści tętniące życiem. Odkryj je teraz