~14-р хэсэг: Дурсамж~

328 27 1
                                    

"Миний хүний ертөнцөд амьдрахыг хүссэн шалтгаан Гаын байсан юм" 

Хуансэг ийн хэлэхэд Жонгүг өөрийн мэдэлгүй хөмсөг зангидаж, түүний дараагийн үгийг амьсгаа даран хүлээнэ. 

Хэсэг хугацааны дараа Хуансэ Жонгүгийг хүлээж байгаа гэдгийг мэдсэн аятай ярьж эхлэв. "Зуурдхан үргэлжлээд л дуусдаг хүний амьдрал надад үнэндээ сонин санагддаггүй байсан. Хүний ертөнцийн талаар ариун оронд өдөр шөнөгүй, хаа сайгүй л яригддаг байлаа. Хамгийн ихдээ л 100 жил амьдрах байж, нэгэндээ хорон муу санаж, тэгээд ч зогсохгүй нэгнийгээ хөнөөнө. Эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө утсан чинээ амиа өгөхийн хэмжээнд шуналдаа автаж, хамгийн муу гэсэн болгоныг хийдэг хүмүүс гэх төрөл надад таалагдаагүй юм. 

Гэтэл Бэгху тэр газар руу явчихсан. Түүнийг явснаас хойш надад нэг л уйтгартай болж, гэнэт л би ч бас тийшээ явахыг хүсэх болсон. Бэгхугаас болж. Хэмүсү бурханд энэ талаар хүсэлт тавьсан ч тэр надад зөвшөөрөөгүй. Тэгээд надад байж боломгүй нэгэн бодол төрсөн юм. Хүний ертөнц рүү нууцаар явж Бэгхутай ганцхан удаа уулзчихаад ирье. Би ингэж бодоод хэд хоног судалсны ачаар хүмүүний ертөнц рүү хүргэдэг их хаалганы талаар олж мэдсэн. Их хаалгаар хүмүүний ертөнц рүү орохын тулд надад бурхдын зөвшөөрөл хэрэгтэй байсан ч би өөрийн хүч чадлаараа нэвтэрсэн. Бусад иргэдийн хувьд энэ боломжгүй байсан ч, би бол тэднээс өөр байсан юм. Учир нь надад Хэмүсү бурхны хүч чадлын өчүүхэн хэсэг байсан. 

Хүмүүний ертөнцөд ирээд би Бэгхуг хайж, уулсаар явсаар л байсан. Гэтэл хүн битгий хэл амьтан ч явахад бэрх уулын энгэрт, модны ёроолд нэг бүсгүй тусламж эрэн, арайхийн дуугарч байхтай би таарчихсан. Хүнээс хол явах хэрэгтэй гэж бодон, тоолгүй өнгөрөх гэсэн ч тэр бүсгүйн надаас тусламж эрэн дуудах хоолой туйлын шаналантай байсан учраас би түүн дээр очсон. Гэхдээ түүн дээр очоод харсан хамгийн эхний зүйл нь тэр бүсгүйн энгэрт юу ч болоогүй юм шиг унтах дөнгөж төрсөн хүүхэд байлаа. Тэр бүсгүй сульдсан гараа арайхийн өргөн, гарнаас минь хэрэндээ чанга атган 'Гуйж байна. Охиныг минь авраач' гэж хэлэхдээ нулимс нь урсаж байхыг хараад би яг юу хийх ёстойгоо ч ойлгоогүй. Ээжийнхээ энгэрт үнэгчлэн унтах тэр жаахан охиныг хараад ухаангүй мэт гөлөрч байсан би гарыг минь атгасан байсан өнөөх бүсгүйн гар сулран унахад л тэр бүсгүйг үхсэн гэдгийг анзаарсан" гэхэд түүний нүдэнд гуниг хурсан байлаа. 

Жонгүг түүн рүү ширтсээр "Тэр хүүхэд Гаын байх нь ээ" хэмээн зөөлөн асуухад Хуансэ муухан инээмсэглээд, толгой дохин 

[ДУУССАН] The Phoenix |JJK|Where stories live. Discover now