Intro

5.8K 390 18
                                    

- Гэгээнтэн гэдэг нь хичээж буй нүгэлтэн юм.

- Гэгээнтэн гэдэг нь хичээж буй нүгэлтэн юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

     Сэтгэлийнхээ гүн дэх өөртэйгөө тэмцэлдэж, бусдын хорионд өнжсөн зуу дахь хоногийн бодлогошрол өрнөхүй...

     Сэтгэлийнхээ гүн дэх өөртэйгөө тэмцэлдэж, бусдын хорионд өнжсөн зуу дахь хоногийн бодлогошрол өрнөхүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

Үзэсгэлэнтэй байна гэдэг...

Тийм сайхан зүйл гэж үү?

     Тэд чиний гадаад төрхийг л харна шүү дээ. Зөвхөн тэр үзэсгэлэнд чинь л унаж тусна. Чамд сайхан хандана. Чамайг хайрлана.

     Тэр хайр нь худлаа ч байж мэднэ. Үнэн ч байж болно. Ялгах их хэцүү...

     Жинхэнэ чамайг хайрладаг уу? Эсвэл зүгээр л гадаад гоо үзэсгэлэнг чинь үү?

Эргэлзэм байгаа биз?

     Хэрвээ үзэсгэлэнтэй биш байсан бол намайг хайрлаж буй тэр хайрыг жинхэнэ хэмээн мэдэхэд төвөггүй байх байсан юм.

"Тэгж харах хэрэггүй ээ! Жонгүг..."

     Хаалганы цаана сонстох хэн нэгний хоолой чихэнд минь ер бусын гэмээр чанга дуулдаж би толгойгоо нэг сэгсрэв.

Хэтэрхий их чимээтэй байна!

Хэтэрхий их...

"Бид бүгдээрээ түүнийг хөөрхөн гэдгийг мэднэ. Гэхдээ тэр чинь хүн амины хэрэгтэн... Шезофренитэй. Аюултай шүү."

"Боль доо. Жимин хён... Би энд шинээр ирж байгаа эмч. Зүгээр л ажиглаж байна."

Байз!

Өөр хоолой байна.

     Бодол минь тархинд цуурайтах шахсан ч би инээд алдсаар хаалга руу харав.

Зөв тааж...

Шинэ хүн.

     Манай сэтгэцийн эмнэлэгт шинэ эмч ирсэн байх нь ээ? Сонирхолтой юм гээч?

"Гэхдээ таны хэлдэг үнэн бололтой. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй юм байна."

     Нөгөө залуугийн ийн хэлэх сонстоход би чихээ даран хойш уналаа.

     Дахиад л...  Дахиад л нөгөө үгс. Үзэсгэлэнтэй, хөөрхөн, өхөөрдөм гэхээс эхлээд л... Гадаад байдлаар ялгаж магтсан тэнэг үгсээ аваад бүгд там руугаа тонилоосой билээ.

     Хэн ч миний дотоод сэтгэлийг мэдэхийг хүсч байгаагүй. Тэгээд л би түүнийг алчихсан. Тийм биз? Үхэх ёстой хүмүүс үхэх л болно. Нэгэнт үхэхээс хойш надад учруулсан зовлонгийнх нь хариуг л барьсан байхад тэд намайг сэтгэцийн эмнэлэг гэх газраа "солио өвчин (шезофрени)" гэх оноштойгоор хорьчихсон юм.

Бүгд ижилхэн. Бүгд шүү. Бүгд төрдөг. Тэгээд үхдэг.

Тийм байхад...

Яагаад тэд ингэдэг юм бэ? Яагаад тэд зөвхөн гадаад байдлыг л ажиж, түүндээ итгэдэг юм?

Яагаад? Яагаад вэ?

Бас намайг новшийн шезофренитэй гэв үү? Үгүй дээ! Би эрүүл.

     Сэтгэцийн асуудал гэвэл хэтэрхий их зовлон үзсэн минь л байх.

"Сэра~ Хонгор минь..."

     Түүний намуухан хоолой дуулдахад би чихээ дарж, цуурайтах бодолдоо тийчигнэсэн чигтээ нүдээ зөөлнөөр нээв.

     Түүний намуухан хоолой дуулдахад би чихээ дарж, цуурайтах бодолдоо тийчигнэсэн чигтээ нүдээ зөөлнөөр нээв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Чи ирэлгүй их удлаа."

Зөөлхөн шивнэхдээ хөнгөхөн инээмсэглэвэл тэр намайг чухам юунд инээснийг гайхах аж. Нэг зүйл л их инээдтэй санагдаад байна.

     Намайг энд ирсэнээс хойш бүтэн зуу хоногийн турш эмч нар түүнийг бодит бус хэмээн надад итгүүлэхийг  оролдож байгаа.

     Гэхдээ үгүй ээ. Тэр энд байна. Яг энд байна.

"Би чамайг их санасан. Сэра~"

"Би ч гэсэн. Тэхён..."






























>>>

Hii? ERA~  Юу байцгаана даа? Шинэ өгүүллэгээр уулзалгүй их удлаа! Их санасан байна. ㅠ.ㅠ

Гэхдээ...

Хөл хорио эхэлж, бага ч болов завтай болсноор би нь ийнхүү шинэ өгүүллэгээ эхлүүлж байна аа кк~

Өмнөх өмнөхөөсөө өөр мэдрэмж төрүүлэхүйц, шинэлэг байлгахыг хичээж байгаа шүү~~

За тэгээд энэ бичвэрийг минь хайрлаж өгөөрэй~ ❤

Sweet but PSYCHO [Completed]Where stories live. Discover now