[Intro] "Хувь тавиланг тааварлашгүй."

5.1K 330 23
                                    

"Би чамайг хойд насандаа ч
үзэн ядсаар байх болно.!"

1815 он.

"Наанаа зогс!"

Моридын давхилдах чимээ ой моддыг дүүргэж, тэргэл сартай намуухан шөнийг тавгүйтүүлнэ. Арав орчим цэргүүд нэг л хүнийг хөөх агаад хэрэгтэн амандаа тайван хэрнээ ёжилсон инээмсэглэл тодруулан морио хурдлуулах нь эмээсэн шинжгүй. Салхинд урт үс нь хийсч, залуу баруун мөрөө давуулан араас нь хөөх цэргүүдийг харчихаад огцом морио татан ой мод руу орон давхих нь тэр. Цэргүүд нэн даруй араас нь орох ч хад чулуу ихтэй өгсүүр замаар морьд нь цуцан хурдалж дийлсэнгүй. Улам дээшлэн цуцашгүй мэт давхих залуугийн морь нисэх шиг хурдалсаар цэргүүдийг ардаа үлдээн одов. Чимээ нь ч дуулдсангүй...

-

Хааны ордон.

Лааны гэрэлд бүх зүйл бүдэгхэн харагдах өргөөнд ширээ хүчтэй цохих чанга дуу гарч хэн нэгэн босч ирлээ.

"Ганцхан хүн бариад ирж чадахгүй арчаагүй амьтад! Ямар нүүрээрээ эргэж ирээв?"

Түүний өмнө зогсох цэрэг толгой гудайлган,

"Өршөөгөөрэй. Бидний буруу."

"Маргааш гэхэд барьж ирээгүй байвал би өөрийн гараар толгойг чинь тасдана гэж мэд!! Одоо зайлж үз!"

Тэрээр суудалдаа суун ширээн дээр тавьсан хоёр гараа зангидаж, судас нь товойж, арьс нь цайтал чангална. Түүний нүд улайн шүдээ зуусаар сийгүүлэн амандаа шивнэж, өмнөө тавьсан хэрэгтний хар зургийг базан хана руу шидлээ.

"Ким Тэхён! Дахиад тэмдэг үлдээнэ гэнэ ээ... Чамайг өөрийн гараар хорооно!"

-

Гудамж бүрийн хашаан дээр наасан зарлал, хар зураг, их хэмжээний мөнгөн шагнал амласан бичигээс илүү хааны ханхүү өргөөндөө хороогдсон гэх мэдээ олон түмнийг цочроох аж. Ордны хамгийн чанга хамгаалалттай өргөөнд хэнд ч мэдэгдэхгүй нэвтрэн улсын дараачийн эзэн хааныг өөрийн гараар хөнөөгөөд хэн ч харагдалгүй оргож чадсан аймшиггүй нэгнийг амтай болгон ярина. Улс даяар цэргүүд довтолгон үл таних алуурчинг эрж байлаа.

"Мэдээ байна уу?"

"Алга аа."

"Хараал идэг!"

Өргөөний гадна хөлийн чимээ дуулдаж "Жон Жанжин таныг эзэн хаан өргөөндөө дуудуулж байна." гэх намуухан хоолой гарахад ширээний ард суусан нэгэн хурдлан өргөөнөөс гарлаа. Эзэн хааны царай цонхийн, нүд нь улайсан байх агаад түүнийг өргөөнд нь морилох үед сулхан инээмсэглэн өмнөө суухыг хүслээ.

𝐘𝐨𝐮𝐧𝐠𝐛𝐥𝐨𝐨𝐝Where stories live. Discover now