18. [Тэр чигтээ аз жаргал]

430 47 2
                                    


Шилтгээн дотор хос хосоороо өрөөнд орж унтацгаах болсон юм. Гэтэл Жунин бид хоёр одоо болтол унтаагүй байж л байна.

"Хммм, ямар нэр өгөх үү?"

"Миний гүнж ямар нэр өгмөөр байна? Тэр нэрээ л өг"

"Тэгвэл Жэксон гэе! Товчлоод Жэк" гэж хэлээд инээмсэглэтэл Жунин Жэк-г хоёр гар дээрээ өргөөд

"Бас ч гэж эр нохой байна даа Жэк? Гүнжээг маань хамгаалчих юм байгаа биздээ хоёр сар хайсны хэргийг гаргана шүү" гээд хөхөртөл Жэк дээрээс нь харж харж байснаа яг улаан нүүр лүү нь бие засчих нь тэр.

Аймшигтай шоконд орсон Жунин гэнэт нохойг над луу шидээд ориллоо.

"ААА! МУУ ЗАВААН АМЬТАН  ХҮН ЭРХЛҮҮЛЖ БАЙХАД НАД ЛУУ-"

"Чи дуугүй байлдаа! Бусад нь сэрлээшдээ тэгээд ч юун сүртэй юм ийм юм байж л байдагшд энэ нялх амьтан ямар бие засмаар байгаагаа хэлж чадах биш! Тэгээд ч цаашдаа Жэк-д гар хүрч, эсвэл ийш тийшээ шидвэл чамтай харьцахгүй шүү!!!"

"Чи намайг ганц нохойгоор сольж байнаа юм уу? Тэ? Зозо"

"Заа чи Жэк-д сайхан хандвал би чамд муухай аашлахгүй шдэ? Одоо хурдан хувцсаа солиод усанд орчихоод ир" гэхэд Жунин дуртай дургүй босоод

"Шаал дэмий гөлөг авч өглөө дөө! Хэн ганц гөлөгөнд эхний өдрөөсөө авахуулаад байр сууриа гутамшигтайгаар алдана гэж санах вэ дээ?" гэсээр амандаа үглэнэ угаалгын өрөөг зүглэлээ.

Би ч нохойгоо тэврээд хошуун дээр нь зөөлхөн үнэсээд

"Болж! Ойрд даан ч их далжигнаад муухай аашлаад байсан юм муахаха жинхэнэ хохино!" гээд нохойгоо энгэртээ зөөлөн тэврээд унтлаа.

Жонгүг Жэдо хоёр аль хэдийнээ унтсан бол Тэхён Тэ Ра хоёр юуг ч юм ярин хайр гэрэлтсэн харцаар бие биенээ төөнөн инээлдэх ажээ. Гэтэл Тэхён Тэ Ра-г өөрлүүгээ огцом эргүүлээд зөөлнөөр дөхсөөр духан дээр нь үнэсээд тэврээд унтлаа. Харин Тэ Ра минчийтлээ улайсан байх ба баярын нулимс аажуухнаар нүднээс нь гарахад инээмсэглээд Тэхён-г зөрүүлэн тэврээд унтлаа.

/Өглөө нь/

Бүгд сэрсэн байх ба Жунин байн байн Жэк-г өөрөөс нь илүү эрхлүүлэн хошуу дэвсэж байгаа Ина руу гомдолтой харц хаях аж.

"Хөөе! Парк-д нохой дагуулж явах хориотой шдэ?"

"Айн? Өөөөө, Жэк явж чадахгүй юм уу?"

Тэ Ра:"Жунин гуай! Найзыг минь мэдэхгүйгээр нь далимдуулахгүй шүү! Харин ч Альфа-д амьтад дээд зэргийн эрхтэй байдаг болохоор Жэк-тэй хамт галзуу хулгана дээр ч сууж болно" гээд инээмсэглэхэд Жунин ярвайж ирээд гараа зангидаад Тэ Ра луу нэг зангатал Тэхён гарч ирээд Жунин-г сонжих мэт харахад Кай ч инээвхийлэх аядаад бантсандаа араасаа тор дүүрэн нохойны хэрэгслүүдийг Ина-д өглөө.

|| Vampire's diamond 💎 ||Where stories live. Discover now