24. [Хатан хаан]

355 48 3
                                    


"Та бүгдийн өмнө Альфа улсын хатан хаан Кү Ина-г урьж байна. Алга тагшин угтан авна уу!" Чанёол-г ийн зарлахад улс даяар иргэн бүр алга ташиж байлаа.

"Би улсынхаа төлөө үхэн үхтлээ үнэнчээр зүтгэж амраг ханьдаа түших тулгуур нь болж иргэн бүртээ хүлээн зөвшөөрөгдсөн хатан болох болно" нижгэнэсэн олон дунд ийн хэлээд ёслоход тусгайлан зассан индэр лүү час улаан сарнайнууд шидэгдэж эхэллээ.

Тийм ээ, та зөв сонссон Тэхён-ы үхлийн дараа намайг хатан болгож дайсан луугаа дайрах бэлтгэлээ хангаж эхэлсэн юм.

/Хурлын танхимд/

Жонгүг: "Бэкхёны байрлаж байгаа газар бурхдын улсын яг хажууд нь байгааг олж тогтоосон! Өөд өөдөөсөө тулвал бурхдын хөндийд байлдаж таарах тул бурхад луу элч илгээсэн байгаа"

Чанёол: "Юу гэж хэлж илгээсэн юм?"

Жонгүг: "Альфа хаант улсад шинэ дайсан гарч ирэн тэднийг дайлаар мордож байгаа билээ. Гэвч танай газар нутаг байлдаанд хохирч магадгүй тул бид дайны дараа хангалттай их нөхөн төлбөр олгохоо мэдэгдэж байна" гэж бичсэн тэд ч их нааштайгаар хүлээн авсан шүү.

Кай: "Бүх юм бэлэн болсон бол маргааш аян замдаа гарцгаая! Миний дүүг хөнөөсөн новшийг хүйс тэмтрэх болно" гэж заналтай нь аргагүй хэлчхээд над луу харан

"Харин чи эндээ үлдэнэ шүү ямар ч гэхдээ байхгүй!" хэмээн ширүүхэн хэлээд танхимыг орхин гарлаа. Түүний араас гараад явмаар байгаагаа хэлтэл

"Дайн гэдэг тоглоом биш миний гүнж эндээ үлдсэн нь дээр" гэж хэлээд духыг минь үнэслээ.

"Би ч гэсэн явмаар байна, тоглоом биш гэдгийг нь ч мэдэж байна, гол нь Тэхёны төлөө ганцхан удаа" гэж хэлэхэд тэр санаа алдаад чихэнд минь нэг зүйлийг шивнэсэн юм.

"БУРХАН?" хэмээн гайхан орилоход минь тэр амыг минь дараад

"Хэдэн зуун нүд хаа сайгүй байгаа" гэж хэлээд цааш явлаа.

Бүрээн дуу бүгдийг сэрээж хэдэн түмэн цэрэг дайнд явахад бэлэн болж эгнэн жагсжээ.

Уухайн дуу хадуулсаар хөдөлсөн их цэрэг дунд би л ганцараа тээнгэлзсэн байх ба тэнгэрт агаарын цэргийг удирдан явж буй Жунин луу харж санаа алдчихаад Чанёол руу очлоо.

"Надад арай эрт хэлсэн бол... Насаараа шүтэж ирсэн хүмүүстэйгээ шалтгааныг нь мэдэхгүй дайтна гэхээр л" хэмээн гомдлонгуй хэлтэл Чанёол над луу ширүүн харц шидлэсээр

|| Vampire's diamond 💎 ||Where stories live. Discover now