12. [би Ви-гийн найз охин]

529 56 16
                                    


Х: "Шинээр ирсэн охин гэл үү?"

Хх:"Ямар ч олигтой юм алга!"

Ххх:"Энд угаасаа юу байдаг юм. Ирсэн дээр нь жаахан зугаацъя" гэж хэлээд гарнаасаа ургамал гаргаж ирээд бүхэл биеийг минь ороож эхэллээ. Би зүгээр л тэдний зүг байж болох хамгийн муухайгаараа хараад ургамлыг нь галаар тасалж хичээл дээр сурсан мэдлэгээ ашиглахыг хичээлээ.

Бүхий л хувцсанд минь нэвчсэн усан дуслыг гарандаа хуримлуулаад голд нь зогсож байсан охины дээрээс хариу асгаад

"Чамайг хэн гэдэг билээ? Аан тийм манай ангийн Сун Сура билүү? Аятайхан л байгаарай" гэж хэлээд мөрөн дээгүүрээ хялам хийн явлаа.

Намайг арай бусад шиг новш царайлаад дээрэлхүүлнэ гэж бодсон юм байхдаа? Мөрөөдчихсөн юм бэ?

Буцаж ангидаа орж ирээд Тэра-гаас тэр охиныг асуутал

"Сура чинь аймар охин хөөе! Ядаж байхад хөөрхөн бас туранхай даанч аймар зэвүүн бүр санаа гэж нохой цаашаа!" гэж хэлсэн.

Нээх юм бодолгүй Тэра-тай гарч яваад бүр үнэхээр гайхширмаар дүр зургийг олж харлаа.

Ви коридороор Сура-г бэлхүүсээр нь тэвэрчхээд байн байн хацар дээр нь үнсэн инээмсэглэсээр наашаа ирж байлаа.

Бид хоёрыг хариу үйлдэл үзүүлж чадахгүй зогсож байхад Ви аль хэдийн урд минь ирээд

"За Ина гуай, найз охин дээрэлхээд байвал могой явуулаад алчихна шүү! Мэдээтэй л байгаарай" гэж хэлээд хялалзаад явлаа.

Гэнэт Тэ Ра нусаа татсаар нойлруу гүйгээд орлоо. Гарч ирэхээр нь аргадъя гэж бодоод ангид Жэдо-гийн хажууд суудаг Мү Ги гэх охиноос Ви, Сура хоёрын шидийг асуувал

"Ви чинь амьтадтай ярьж тэдний тархинд орон үйл хөдлөлийг нь удирдаж чаддаг харин Сура газар шороог удирдаж чаддаг нилээн хүчирхэг!" гэтэл гэнэт Жэдо хажуунаас

"Хөөе нэрээ Ина?"

"За?"

"Чи Мү Ги гээд хурдан хэлдээ"

"Мүгимүгимүгимүгимүгимгимүгимөөгмөөг Мөөг болчихлоо"

"Харин тийм байгаа биз? Одооноос Мү Ги-г Мөөг гэж дуудна шүү!" гээд инээхэд Мөөг

"Хөөе яахаараа ёоо зазаза зассс" гэсээр буруу харан суулаа.

Сура-г ганцаараа ороод ирэхэд нь Жэдо бид хоёр түүн дээр очлоо.

"Хөөе! Чи яахаараа Ви-д тэврүүлчихсэн явж байсан юм? Сайн юм уу?"

Жэдо:" Харин тийн ямар шившлэг хийчихсэн юм? Яахаараа чамайг үнэсэж байдаг юм?"

|| Vampire's diamond 💎 ||Where stories live. Discover now