2. [Чанбул]

598 58 1
                                    



"Бос!" хэмээн тушаах аятай хэлэх хэн нэгнийг тоолгүй үргэлж эрхэлдэг зангаараа хөнжлөө толгой дээгүүрээ бүтээгээд

"Жоохон унтна яг таван минут" гээд эвшээтэл гэнэт хөнжил хуу татагдан аргагүйн эрхэнд нойрмог царайлсаар дээш өндийлөө.

Нүдээ зөөлөн нээгээд харвал өөдөөс бор хослолтой царайлаг залуу өнгийгөөд зогсож байлаа.

Тэгэхээр энэ нөгөө намайг авах залуу нь юм байхдаа? Ийм царайлаг гэж үү? Улаан нүдтэй бүлцийсэн хацар цав цагаан царайтай байх л гэж бодож байсан шдэ? Гэхдээ нэр нь хэн билээ?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэгэхээр энэ нөгөө намайг авах залуу нь юм байхдаа? Ийм царайлаг гэж үү? Улаан нүдтэй бүлцийсэн хацар цав цагаан царайтай байх л гэж бодож байсан шдэ? Гэхдээ нэр нь хэн билээ?

"Аан тэгэхээр чи чинь Чанбул билүү?" гээд инээмсэглэтэл

"Ча-анбул? Чанёол гээч" гээд толгойруу тоншчих нь тэр. Би ч ярвайгаад

"Ааш! Энэ золиг чинь за ямартай ч гарж бай хүн төрхөндөө орох хэрэгтэй байна" гэхэд тэр үг дуугүй замхран алга боллоо. Гялс нүүр гараа угаачхаад хувцсаа өмсөөд гарахад бэлэн болоод цагаа харлаа.

[4:50]

"АЙН? Ааш тэр Чанбул-г дээ!"

"Чанёол гээч! Ой муутай хүүхдээ!" гэсээр тэр ханаас ч юм гараад ирлээ. Тэгээд үргэлжлүүлэн

"Одооноос би чиний бүх юмны чинь багш! Үгнээс минь зөрвөл хатуу шийтгэнэ дураараа биед минь хүрч болохгүй, бас одооноос надтай хамт манай ертөнцөд амьдрах болно хажуугийн байшинд танай найз чинь Жонгүгтэй хамт байх болно. Өнөөдрийн хувьд гэвэл найзтайгаа манай ертөнцтэй танилцаж өөрт таалагдсан зүйлээ авч болно. Тэгээд орой болоход гэртээ очно. Ерөнхийдөө өнөөдөр эрх чөлөөтэй байж миний эелдэг занг харах чиний эхний бөгөөд эцсийн өдөр байх болно" гээд нүдээрээ ирмэлээ.

Бараг л дурлаж байсан би гэнэт сэхээ орж түүний цамцнаас зуурахад тэр гараа дуугаргалаа. Хормын дотор хэтэрхий хурц гэрэл тусахад өөрийн эрхгүй нүдээ аниад эргээд нүдээ нээхэд төсөөлөөчгүй орчин намайг угтаж авлаа.

|| Vampire's diamond 💎 ||Where stories live. Discover now