6. [үс ургуул]

545 50 7
                                    



Яг одоо багшийн өрөөнд духан дээр нь алчуур тавиад сууж байна. Намайг хоёр шидтэйг харангуутаа муужирч унасан нь энэ. Гэхдээ ийм хөөрхөн эгдүүтэй царайтай байж яаж тийм муухай ааштай байж болдог юм бэ? Хммм, хэрвээ үнэхээр сайхан ааштай байсан бол би бараг аль хэдийнээ дурлаад сохорчихсон байх байсан биз. Ингэж бодонгоо түүний үсэнд зөөлхөн хүрээд илж байтал гэнэт үс нь шатаад эхлэх нь тэр.

Яахаа мэдэхгүй гялс усны шидээрээ унтраахаар алгаа түүнлүү чиглүүлтэл эсрэгээрээ гал гараад хөнжил хувцасыг нь тэр чигт нь шатаачих нь тэр. Удалгүй Чанёол ч орилсоор босож ирээд гараа элгэндээ авах төдийд өрөөнд байсан бүх төмөр эдлэлүүд түүний биеийг хуяг аятай хучихад сая л гал нь унтарч санаа амран түүнлүү хараад элгээ хөштөл инээлээ. Үс нь бүр тэр чигтээ шатаад алга болж хуйх нь хав хар болсон байлаа. (иймэрхүү л гээд төсөөлчхөөрэй хха)

 (иймэрхүү л гээд төсөөлчхөөрэй хха)

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

/энэ явдлаас 5 минутын дараа/

Чанёол урдуур минь нааш цааш холхин алхах ба байн байн толгойг минь нясалж байлаа.

"КҮ ИНА!"

"За"

"ЯАМАР САНАА ӨВӨРЛӨЖ НАМАЙГ ТЭР ЧИГТ НЬ ШАТААВ?"

Би одоо тэгээд яахаараа ийм муухай ааштай байдаг байна аа? Гэж бодож байгаад санаандгүй шатаачихсан гэж хэлэх юм уу?

"Нөгөө халууныг чинь үзэх гээд гараа толгойн дээр чинь тавьсан чинь өөрөө шатчихсан" ганц л дээшээ харвал инээчих гээд байсан болохоор арай гэж өөрийгөө барин доош харсан чигтээ хөмхийгөө зуусаар хэллэ.

"ЮУ? за яахав тэгвэл хариуцлагаа хүлээ!"

Одоо бас надад яаж бие мах бодийн хүчирхийлэл үзүүлэх болдоо?

"Яаж?"

"Миний үсийг бу-цаа-гаад ур-гуул!!!"

"Айн?"

"Үс буцаагаад ургуул гэж байна!"

"Боломжгүй шдээ! Арай бодит юм хүсэлдээ!"

|| Vampire's diamond 💎 ||Where stories live. Discover now