9. [гэнэтийн мэдээ]

537 51 0
                                    


Өчигдөр түлэгдсэн хацрандаа нөгөө тоосонцрыг түрхүүлж бас л амь тавихаа шахсан. Ёстой аймшигтай. Намайг ер нь яасан гэж? Би тэрэнд ямар гай зовлон авчирсан болоод намайг тэр Тэхён гэгч нь хулгайлсан юм бэ? гэж бодох төдийд хацранд минь өчигдрийн аймшигт өвдөлт мэдрэгдэн нулимс дуслууллаа. Гэнэт хаалга савагдан Ёол орж ирлээ.

"Ямар гавъяа байгуулсан гэж чи уйлаад байгаа юм? Би чамд юу гэж хэллэ?" тийм ээ дахиад л муухай ааш нь хөдөлчхөж хэд хоног надтай сайхан харьцсан үед нь түүний жинхэнэ төрхийг нь мартахаа шахсан байна.

"Сул дорой байдлаа таньд харуулж болохгүй харуулах юм бол өршөөхгүй гэсэн"

"Тэгээд яагаад уйлаад байгаа юм?"

"Уучлаарай"

"За за дахиж харин уйлахгүй шүү! Өөө надад нэрээ нэг гэнэтийн мэдээ байна. Чи маргааш ордон луу явах болсон!"

"Айн? Кай дээр очих юм уу?"

"Тэгнээ! Очиж ёслоход л болно."

*за царай марай яахав вэ! Жонгүг шиг эелдэг зөөлөн ааштай л хүн байгаасай*

"Би тэгвэл ачаагаа бэлдэж байх уу?"

"Хэрэггүй дээ! Тэнд чиний бүх юмыг тусгай хүмүүс аваачаад тавьчихна. Харин өнөөдөр хоёулаа ах дүүс шиг ганц өдөр зугаалах уу?" гээд инээмсэглэхэд нь өөрийгөө зүүдлээд байгаа юм болов уу ч гэж бодож амжлаа.

"Нээрээ юм уу? Тэгвэл тэгье!" гэж үсэрч дэвхэцсээр хувцсаа өмсөөд үүдэнд түүнийг хүлээн зогслоо.

Тэр энгийн биеийн тамирын хувцас өмсөөд гараад ирлээ. Харц булаам сайхан биетэй, эгдүүтэй царайтай хэрвээ сайхан ааштай байсан бол тэр л лав хорвоогийн хамгийн гайхамшигтай залуу байх байсан биз!

 Харц булаам сайхан биетэй, эгдүүтэй царайтай хэрвээ сайхан ааштай байсан бол тэр л лав хорвоогийн хамгийн гайхамшигтай залуу байх байсан биз!

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Чанёол-той хамт бүтээлцсэн хамгийн аз жаргалтай дурсамж бол өнөөдөр. Яагаад гэж үү? Бид хоёр яг л ах дүүс шиг нэг нэгнээ халамжилж бүтэх бүтэхгүй онигоо ярьж тэрэндээ өөрсдөө мэдрэл болтлоо инээсэн юм. Энэ хоёр сарын хугацаа их хурдан өнгөрч, саяхан л шийтгүүлчихээд түүнийг харааж байсан би одоо ингээд түүнтэй хамт тэврэлдээд унтах гэж байна.

|| Vampire's diamond 💎 ||Where stories live. Discover now