22. [Үхэл]

331 32 0
                                    


Өглөө сэрсэн даруйдаа төгсөлтийнхөө баярт зориулж авсан хувцсаа өмсөөд сургууль дээр очлоо. Ангийнхантайгаа инээлдэн хөхрөлдөж, багштайгаа халуун дотноор ярилцан гэр бүлээсээ баярын үг авсан энэ өдөр амьдралын минь аз жаргалтай мартагдашгүй өдрүүдийн минь нэг болсон мэт санагдаж байлаа.

Төгсөлтийнхөө үдэшлэгийг дуусгаад гэрийнхнийгээ үдэн явуулаад ордондоо ирлээ. Түрүүлж хувцсаа солихоор өрөө лүүгээ орсон ханхүүгийнхаа араас орвол Жунин Жэк-г аргадах мэт зөөлөн илбэж харин Жэк гачлантайгаар гасалж байлаа.

"Миний хайлын булхныг Жунин дээрэлхсэн юм уу?" хэмээн Жэк-г эрхлүүлэн асуувал Кай уртаар санаа алдаад

"Альфа-гийн ноход муу совин нь хөдлөхөөр гасалдаг юм. Гэхдээ Жэк-г ингэж их гаслуулж байдаг ямар их муу совин бэ?" гэж хэлж дуусав уу, үгүй юу? Хаалга савагдан харуул орж ирээд

"Зөвшөөрөлгүй орж ирсэнд минь өршөө хаантаан! Гадаа Тэхён ноёнтон хагас үхлүүт байдалтай мориндоо дүүрүүлж ирсэн байна"
гэх нь тэр. Жэк ч энэ мэдээг хүлээсэн мэт бидний урдуур гүйн гарлаа. Жунин шатаар хар эрчээрээ бүдчин уруудаад газар цустайгаа хутгалдан хэвтэх найзыгаа тэврэн

"Тэхён , Тэхён анд минь чи яачих нь энэ вэ? Алив сэргээрэй, хэн чамайг ингэсэн юм бэ?" хэмээн түүнийг зөөлөн сэгсрэхэд тэр нүдээ нээгээд

"Б-Бюн Бэкхён байсан" гэж хэлээд амьсгаа нь тасалдахад Жунин түүний нэрийг чангаар дуудан биеийг нь сэгсчиж эхэллээ. Тэхён эцсийн хүчээ шавхан омголтсон уруулаа долоосоор

"Кай битгий сэгсрээд бай, тасарсан далавчны минь ором өвдөөд байна" гэж хэлээд нүднээсээ ганц дусал нулимс урсгаад бүр мөсөн амьсгал хураалаа.

"ТЭХЁН! ТЭХЁН!!! НОВШ ГЭЖ ЧИ АМЛАСАН БИЗ ДЭЭ? БИД ҮҮРД ХАМТ БАЙЖ АЗ ЖАРГАЛТАЙГААР АМЬДАРНА ГЭЖ!!!! ЯАГААД? НАМАЙГ ҮЛДЭЭГЭЭД ГАНЦААРАА ЯВЧИХАЖ БАЙГАА ЮМ" гэж хэлээд цурхиран уйлахад ордны харуул, үйлчлэгч, шивэгчин гээд хэдэн зуун нүд биднийг ширтэж байлаа.

Над руу инээмсэглэж "Чи надаас хацарныхаа өшөөг авах гэж байна! Чамд итгэхгүй ээ!" гээд гүйгээд явж байсан, хамтдаа шинэ жилийг тэмдэглэж байсан бүх дурсамжууд нүдний минь өмнө жирэлзэн гүйхэд нулимс минь аль хэдийнээ хацар дагаад урсаж байлаа.

Тэр өдөрт амьдралын минь хамгийн том баяр хийгээд хамгийн аймшигтай үхэл багтаж чадсан юм.

Flashback

Эцэг эх нь нүдэн дээр нь яргалуулахыг харж тэсэлгүй харанхуй буланд уйлж суусан өрөвдөлтэй хүү дээр өөрийнх нь насны гэмээр хөвгүүн зөөлөн дөхөж очлоо.

"Тэгэхээр сая зурагтаар гарч байсан хүмүүс танай аав, ээж юм уу?"

"Наадхаа битгий яриад бай тэглээ ч манай аав ээж урвагч биш мэдэв үү!"

"Би чамд итгэж байна л даа гэхдээ чи цаашдаа яах юм?"

"Mэдэхгүй байна тэднийг урвагч гэсэн болохоор манай байшинг хурааж авах байхдаа?"

"Тэгвэл чи манайд амьдарч болно шүү! Ээж аав маань чамайг манайд хоноглохыг зөвшөөрсөн"

"Яагаад тэд намайг үзэн ядаагүй гэж үү?"

"Юу ч гэмээр юм дээ? Ямартай ч манай гэрийнхэн бүгд танай ээж аавын хийсэн хэрэг биш гэж мэдэж байгаа. Чи энд уйлаад дэмий байх манайд очиж тухтай уйлдаа алив!" хэмээн гараа сунгалаа.

Надад туслах гээд над руу сунгагдсан тэр гар

Надад итгэж над луу мишээсэн тэр уруул

Бүхэлдээ цагаахан хөвгүүн Ким Тэхён

Бүхнийг ялгалгүй хайрладаг Ким Тэхён

Тэдний гэр лүү алхаж байгаад үеийн найзуудтайгаа таарсан. Тэдэнтэй мэндэлсэнийхээ хариуд

ХХ: "Чи урвагчийн хүүхэдтэй найзалж болохгүй Тэхён!"

Тэхён: "Та нар юу ч мэдэхгүй байж битгий амныхаа зоргоор чалч!" намайг өмөөрч хэлсэн түүний энэ үгс зүрхний минь очийг бадраасан юм. Харин тэд ёжтой инээсээр

ХХХ: "Урвагчтай найзалсан бол чи ч гэсэн урвагч гэсэн үг!" гэж хэлээд бидэн лүү шидээрээ дайрч эхэлсэн юм. Эцсээ хүртэл тэдэнд туугдан гүйх замдаа тэр миний гарнаас огтхон ч тавиагүй юм.

Flashback end

Тэр өдөр чамтай таараагүй бол яах байсан юм бол доо? Ким Тэхён?

/Ахиад л өнөөх хаа гэдэг нь мэдэгдэхгүй хачин газарт/

Бэкхён: "Тэхён хаана байна?"

Хх: "Уучлаарай эзэнтээн бид түүнийг барьж тан дээр авчирах гэсэн ч эсэргүүцээд байхаар нь далавчыг нь тастсан юм л даа, тэгсэн ч алдчихлаа"

Бэкхён: "Яасан гэнэ ээ? Миний дүүгийн далавчийг нь тастсан? НОВШ МИНЬ БИ ТҮҮНИЙГ ЗЭРЭМДЭГЛЭ ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ БИ ЗҮГЭЭР АВЧИР ГЭСЭН! ЯГ ОДОО ТЭР ДААЛГАВАРТ ЯВСАН БҮХ ЦУС СОРОГЧДЫГ АВЧИР БИ ӨӨРӨӨ ТЭДНИЙ ДАЛАВЧИЙГ ТАСТАХ БОЛНО!" хэмээн хашгичаад толгойгоо барин доош суулаа. Хөөрхий өрөвдөлтөй дүү минь ямар их өвдсөн бол? Бусад хүмүүс түүнийг дүүгээ бодон шаналж байна гэж харах байсан ч үнэн хэрэгтээ үгүй байсан юм.

Далавчийг нь өөрийн гараар тастаж царайных нь хувирлыг харах байсан юмсан! Харамсалтай нь аль хэдийн зугтаад арилж өгчээ? Тэгвэл дараагийн бай бол Жон Жонгүг бас л миний хайртай дүү гэж хэлээд тас тас хийн хөхөрч байлаа.

Удаан алга болсонд уучлаарай🙏🏻 Одоо жинхнээсээ алга болохгүй ээ! Харин хичээл орсон чинь завтай болоод байх юм😅

|| Vampire's diamond 💎 ||Onde histórias criam vida. Descubra agora