14. [хулгай]

475 45 2
                                    


Хичээл тарсны дараа цэвэрлэгээгээ хийгээд байж байтал багш дуудууллаа. Өрөөнд нь яваад ортол ихэд нухацтайгаар нэгэн бөөрөнхий, шилэн хэрнээ дотроо час улаан тунгалаг цустай бөгжийг ширтэж байснаа удалгүй над луу харцаа шилжүүллэ.

"Кү Ина эхлээд суучих" гэж хэлээд үргэлжлүүлэн ярьлаа.

"Багшдаа зүгээр л үнэнээ хэлчих. Багш нь загнаж олон нийтэд хэлэхгүй болохоор яагаад түүний бөгжийг авсан юм?"

"Юун бөгж?" хэмээн гайхан асуувал

"Энэ" гээд барьж байгаа бөгж рүүгээ заалаа.

"Энэ" гээд барьж байгаа бөгж рүүгээ заалаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Багшаа үнэхээр би аваагүй шүү нээрээ!"

"Хмммм, тэгвэл яагаад чиний цүнхэнд байсан юм бол?"

"Яаж миний цүнхэнд?"

"Зүгээр үнэнээ хэлчих!"

"Багшаа би худлаа яриагүй ээ, үнэхээр би аваад баригдсан бол таньд ингээд худлаа ярих шаардлагатай гэж үү?" гэж хэлтэл багш шилээ тайлан гараа салаавчлаад

"Чи багшийнхаа шидийг мэдэх үү? Миний чадвар хүний оюун ухаанд нэвтэрч дурсамжийг нь харж чаддаг. Тийм болохоор одоо ойртоод ир!" гэхээр нь ойртоод очтол толгойд минь гараа хүргээд хэсэг азнаж байснаа гэнэт л

"Яана аа Ина! Багшийгаа ёстой уучлаарай? Хайртай шавь минь чи чинь бүр гоц ухаантан юм аа! Аааш яаж чамайгаа гүтгэж зүрхэлж байна аа?" гээд хачин хачин юм яриад байхаар нь гайхсандаа үг ч дуугаралгүй толгой дохиод л гарсан юм даа.

Харин сүүлд мэдэх нээ энэ цус сорогчдын ертөнц буюу Альфа -д хүн гүтгэх нь дээд зэргийн гэмт хэрэгтээ ордог тул тэрүүхэн тэндээ багш намайг мэдэхгүйгээр минь далимдуулж аргалсан нь тэр байсан байна лээ!

Хаалганы ард хана налаад хүлээж буй залуугаа дагуулаад анги руугаа явах замдаа бүгдийг ярьж өглөө. Яриаг минь сонсож дуусаад Жунин

"Өө заза миний гүнжийг бүр сэжиглээд алчих уу?" гэхэд нь аальгүйтэн хөнгөхөн инээгээд

|| Vampire's diamond 💎 ||Where stories live. Discover now