16. [Хэн бэ?]

499 52 8
                                    


Дарин дээр давс гэгчээр энэ мэдээг сонссон Жунин уураа арай хийн бариад Ина-гийн хоёр мөрнөөс нь барьж өөр лүүгээ харуулаад

"Гүнжээ, би хяналтаа алдах гээд байна. Миний уур хүрч байна. Чи одоохон өрөө лүүгээ ор." гэхэд Ина

"Хяналтаа алдана гэж юу яриад байгаа юм? Чи зүгээр биз дээ? Жунин би-"

"Өрөөндөө ор, хурдал!"

"Гэхдээ би-"

"ОР ГЭЖ БАЙНА!!!" гээд чангаас чанга орилоход нь Ина хацар дээр нь хөнгөхөн үнэсээд шууд л өрөө лүүгээ хар хурдаараа гүйгээд орлоо.

Амьсгаагаа дараад Жунин яагаад сая тэгж орилсон юм бол? Уурлахаараа хяналтаа алддаг гэж үү? Хяналтаа алдвал яана гэж? Хүн чоно болдог юм болов уу? Өө, энэ чинь Альфа шүү дээ! Ямар ч хүн чоно байхгүй, зөвхөн цус сорогч нар л байгаа. Гэх бодолд дарагдан байж байснаа Жонгүг-ийг дуудуулла.

"Шууд асууя! Жунин хяналтаа алдахаараа яадаг юм?"

"Тэрийг яаж?"

"Зүгээр хэл"

"Энийг хэлж болох эсэхийг мэдэхгүй байгаа ч хааны минь хатан учраас хэлэх хэрэгтэй байх. Хаан үнэхээр төгс боловч тэр хяналтаа алддаг. Хэтэрхий их уурлахаараа бүр хавийн хамаг юмыг самарч нүдэнд нь харагдсан амьд бүхнийг маш хэрцгийгээр гэмтээдэг. Хүмүүсийн сэтгэцийн өвчин гэдэгтэй нь адилхан ч энэ өвчин биш хараал."

"Хараал?"

"Тийм ээ, нарийн ширийн зүйлсийг нь сайн мэдэхгүй ч нэг шулам үхэхдээ түүнийг хараасан ч азаар хүч нь мөхөөд үхэж байсан бас тийм ч хүчтэй шулам биш болохоор уурлахаараа л хяналтаа алддаг болсон. Үүнээс ч дор байж болох байсан"

"Хараал хийж болсон юм бол эдгээж болно биздээ? Ерөндөг нь юу юм? Байгаа биздээ!"

"Эдгээх арга байгаа. Гэхдээ энэ хараалыг тайлах амархан. Зүгээр л хаан ганц эвэртийн цусыг уух хэрэгтэй. Үнэхээр энгийн сонсогдож байгаа ч ганц эвэрт үлгэрт л гардаг домог төдий зүйл болсон учраас олно гэдэг их хэцүү."

"Яагаад? Шидэт амьтдын вант улсад байхгүй гэж үү?"

"Тийм байсан бол амар л байна. Даан ч тэд  бүгд учир битүүлгээр нэгэн зэрэг бүгд алга болсон. Ул мөргүй, нэг ч ганц эвэрт, нэг ч ерөндөг байхгүй"

"Гэхдээ-" гэж хэлэхтэй минь зэрэгцэж саяхан Жонгүгийн засаж өгсөн хаалгыг Кай эвдэж орж ирээд шууд л салхиар Жонгүгийг хананд саван тоглоом шиг ийш тийш нь шидэж эхэллэ. Хурдхан гүйж очоод

|| Vampire's diamond 💎 ||Where stories live. Discover now