20. [Ярилцъя]

377 40 2
                                    


Багшид эхнээс нь дуустал ганц ч жижиг үйл явдлыг алгасалгүй цус сорогч болсноо мэдээд яван явсаар энд ингээд сууж байгаагаа хэлээд цурхиртлаа уйллаа.

"Багшаа би зүгээр л нэгнээ ямар ч үед хайрлах нандин энгийн хайрыг хүссэн би-" хэмээн эхэр таттал багш намайг тэврээд толгойг минь зөөлнөөр иллээ.

"Чи дахиад сайн бодоод үз. Тэр чамд хайр болгон өөр өөр байдаг гэж хэлсэн гэсэн шүү дээ! Тэгэхээр магадгүй чамд үнэхээр муухай аашлахыг хүсдэггүй хэрнээ өөрийн мэдэлгүй чамайг гомдоочихдог байж болно. Тэгээд дараа нь газар доор ортлоо харамсаад чамаас уучлалт гуйхыг хүсдэг ч бардам зан нь зулгаадаг байх? Та хоёр бие биетэйгээ ярилцах хэрэгтэй" хэмээн үнэтэй зөвлөгөөг өглөө. Би ч нүд рүү нь ширтээд

"Ойлгололоо, гэхдээ түрхэн танайд байж болох уу?" хэмээн асуутал багш дуртай нь аргагүй толгой дохьсон юм. Цаг хэртэй түүний амнаас гарах үг бүрийг нандигнан санамаар тийм үнэ цэнтэй зөвлөгөөг нь сонсоод гайхширлаа. Бурхан минь багш миний бодож явдгаас ч гайхамшигтай юм аа? Элдэв зүйлийг хуучлан ярьсаар гэгээ тасарч байтал хаалга тогших чимээ сонстож Жунин ирлээ. Хичнээн явахгүй гэж зөрүүдэлсэн ч багш миний чихэнд нэг зүйл шивнээд намайг явуулж дөнгөсөн юм.

Ордонд очоод шууд л багшийн хэлснээр удаан уулзаагүй эцэг эх рүүгээ залгаж сонин хачнаа хуваалцаад сүүлд нь Жунин-ы надад гаргасан бүх зүйлсийг нь тоочиход аав минь нударгаа зангидаж уяхан ээж минь нулимс дуслуулаад "Ээж нь хоёр дүүд чинь бүгдийг хэлсэн болохоор бид нар маргааш наана чинь очоод Жуниныг болгоод өгнө" гэсэн. Надад хэн ч байхгүй гэж бодсон ч насан туршид минь үрээ гэх ээж аав минь байж шүү дээ. Нулимсаа хэд хэд шувтраад Жунин дээр очоод хэллээ.

"Муу балиар аашт минь маргааш манай гэрийнхэн бөөндөө ирнэ шүү!"

Үсээ мөрөн дээгүүрээ хаялаад урдуур нь гартал тэр гэнэт араас минь тэврэлээ.

"Уучлаарай, уучлаарай хоёулаа ярилцъя тэгэх үү?" гээд хүзүү рүү минь улам шигдэхэд нь

"Тэгээд байнга ийм байх юм уу? Чи намайг гомдоогоод дараа нь уучлалт гуйж эвлэрээд дахиад л гомдоогоод?" хэмээн асуутал тэр гүнзгий санаа алдаад

"Чамд бүгдийг ярьж өгье! Тэгэх үү? Тэгээд дахиж гомдоохгүй"

________________________

Түүний өрөөнд хамт суугаад нүд лүү нь ширттэл тэр толгойгоо нэг массажилчихаад ярьж эхэллээ.

|| Vampire's diamond 💎 ||Where stories live. Discover now