15. [Галзуурал]

507 45 1
                                    


Түүний довтолгооноос бултах их хэцүү байлаа. Тэрээр над луу хурц үзүүртэй төмөр жаднуудыг хайр найргүй шидэж байсан болохоор түүнээс нь бултах гэж эсвэл хурдыг нь сааруулах гэж нилээн хичээж тамир минь ч бас барагдаж байлаа.

Тэр над луу аймшигтайгаар инээгээд

"Тийм ээ! Тийм! Болж байна! Ингээд энэ чигээрээ үхээд өгвөл их баярлана шүү. Чи хүн баярлуулах дуртай л биздээ? Ердөө үхэж өгөөд намайг баярлуул тэгэх үү?" гэсээр галзуу хүн шиг зүйлс ярин довтолно.

Эцэст нь туйлдаа хүрч бараг л бууж өгөхийн даваан дээр Васи сандарч тэвдсээр орж ирлээ.

"Эзэгтэй та ирчихсэн байсан юм уу? Уучлаарай хоцорчихлоо" гээд хажууд минь ирэхэд арай тайвшран түүнлүү инээмсэглээд

"Чи яг цагаа олж ирлээ. Хурдхан энэ охиныг-" гэхтэй зэрэгцэн шид минь арилж А Риу-гийн төмөр жаданд бие минь тэр чигтээ нэвт сүлбэгдэх нь тэр. Цус минь амаар гадагшилж эхлэх үед бие минь тэсэхүйеэ аймшигтай өвдөн Васи луу харвал тэр хэвлий рүү минь хэд хэд хүчтэй бүлээд цааш А Риу дээр очоод

"Одоо болсон байхаа эзэгтэй! Та хааны ордон руу довтолсон учраас цэргүүд ирэх байх явцгаая" гээд түүнийг хөтлөөд цонхоор гараад явчих нь тэр.

Тэгэхээр энэ чинь нөгөө ар нуруунаасаа хутга ш**лгуулах гэсэн үг байхнээ? Аймшигтай жадаар сүлбүүлж цусанд будсан мэт болсон бие чирсээр Жунины өрөө лүү алхаж эхэллэ. Дуу тусгаарлагчтай өрөөнд минь ийм зүйл болсон талаар цэргүүд ч мэдээгүй байгаа учраас ингэн барин там түм алхсаар хаалгыг нь зөөлөн нээгээд орлоо.

Тэр цаашаа хараад зогссон байх бөгөөд

"Кү Ина гар ямар ичгүүргүй эм болчихоод ингэж ирсэн юм? Гар" гэхэд нь нулимс урсаж бие минь хүчгүйдэж эхэллэ.

"Жунин" гээд зөөлхөн шивнэтэл тэр гартаа барьж байсан шилэн аягаа арагшаагаа харсан чигээрээ шидээд

"ЗАЙЛ ГЭЖ БАЙНА" гэж хашгираад араас нь өөрөө эргэж харлаа.

Шилэн аяга нь миний духан дээр бууж хагарах агшинд орон гаран байсан ухаан минь бүр мөсөн балартаж газар унах мөчид биед минь зоогдсон жаднууд улам гүн нэвчих нь тэр. Түүний над луу гүйж ирэнгээ нэрийг минь дуудан хашгирч байсан нь миний харсан сүүлийн зүйл байлаа.
_____________________

Энд тэндгүй эвдэрч хэмхэрсэн тавилгууд дунд Хаан Жунин бухимдан зогсох бол Жонгүг түүний эвдэлсэн зүйлсийг буцаан ургуулж, Чанёол хүртэл ирчихсэн юмсыг байранд нь тавьж байлаа. Харин Тэхён хааны өмнө сөгдчихсөн толгой гудайлган сууж байлаа.

|| Vampire's diamond 💎 ||Where stories live. Discover now