7. [асуудалтай зураг]

526 51 2
                                    


Тэр өрөөнд минь орж ирээд орилоход нь би чимээгүй боллоо.

Би ч дуусжээ.

"Уурлахгүй болохоор яг одоо зүгээр хэлчих чи миний зургийг авсан уу?" тэр энэ удаа арай зөөлнөөр аргадангуй асуух аж.

"Тийм ээ"

"ЧИ ЯАЖ-"

"Гэхдээ би биш Жонгүг" гээд гялс хэлээд нүдээ аньтал

"ТЭГСЭН Л БАЙЖ УГААСАА ТЭГСЭН БАЙЖ ТААРАА! ТЭГСЭН Ч ЧИ ЯАЖ ЗУРГИЙГ МИНЬ АВЧ ТҮҮНД ТУСАЛЖ ЧАДАЖ БАЙНА АА?! Яг одоо Жонгүг руу очно" гээд намайг хөнжилтэй минь чирсээр тэднийх луу орлоо.

"ЖОНГҮҮҮҮҮҮГ!" хаусаар дүүрэн тэрний дуу сонсогдоход Жонгүг инээсээр бууж ирлээ.

"Ертөнцийн гурван их өндөрлөгийн нэг Чанёол хүндэрч байх үедээ хүүхэд шиг болдог гэж хэн мэдэх билээ!" гээд инээсээр надлуу Лүлү-гээ шидэж өглөөний шуугиант мэдээг харуулла.

~Аугаа их цус сорогчийн гүрний гурван их өндөрлөгийн нэг, асар аймшигтай хэрцгий Чанёол-ийн эгдүүтэй царай нь хүндэрч байх үед нь илэрдэг ажээ. Дэлхийд ганц олдох энэ эгдүүтэй царайг нь хайрлаад өгөөрэй~
Гээд зургийнх нь хамт хавсаргасан байлаа.

"ПАХАХА! бүр яг гоё-" гээд үгээ ч гүйцээж амжилгүй Чанёол-д алгадууллаа.

"Амаа мэдэж хуц" тэгсэн ч гэсэн энэ алгадалт тэр мэдээнийх нь хажууд юу ч биш байсан тул чадхаараа инээхгүйг хичээн

"Уучлаарай" гээд дээш гарч Жэдо-руу очоод бөөн дуу шуу болсоор тэврэлдэж үнсэлцэж хамаг сонин хачнаа ярьлаа. Гэнэт доор аймшигтай нүүргэлсэн их чимээ гарахад хоёул гайхан доош буугаад бүр алмайрлаа.

Жонгүг шалнаас юу ч юм ургуулан гаргаж ирсэн байх бөгөөд Чанёол харин бүх металлыг дээш өргөн Жонгүглүү чиглүүлсэн байлаа.

"Яг одоо устга гэсэн шүү Жонгүг!"

"Ахаа! Чадахгүйндээ"

"АЛААД ӨГЬЕ!"

"ЧАДАХ Ч ЮМ ШИГ"

/45 минутын дараа/

"Хурдан хөдлөөч гавьяа байгуулчихсан юм шиг"

"Тийшд! Ямар удаан юм бэ! Хурдалаач!" гэсээр Жэдо бид хоёр Жонгүг Чанёол хоёрыг зандарна. Хэдий энэ хоёрт биднийг дарлах бүрэн эрх байв ч гэр орноо юу ч үгүй сүйтгэсэн нь энэ хоёрын түмэн буруу тул аргагүйн эрхэнд дуугүй л гэрээ засаж байгаа нь энэ.

Чанёол бүх металл зүйлсийг эмхэлж буцаан хэвэнд нь оруулж байсан бол Жонгүг хана шалыг буцаан ургуулж 30 минутын дараа гэхэд гэр яг өмнөх шигээ болж Жонгүг ч нийтлэлээ устгаж эвтэйгээр салан гэр гэртээ орлоо.

|| Vampire's diamond 💎 ||Where stories live. Discover now