Парт2: Инээдмийн баяр ба үндсэн анги💓

106 13 32
                                    

Хэжин: Чи хэзээ?? О.О

Эли: 4 долоо хоногийн өмнө Жимин манайд согтуу ирээд.

Минни: Тэгээд чамайг... О.О

Эли: Ер нь бол юу бодож байгааг чинь би мэдэж байнаа хэмээн доошоо харлаа.

Хэжин: Өө муу намхан дурак. Согтуу толгой, солиорч байгаад манай найзыг яах нь энэ вэ? О.О

Эли амаа даран бага зэрэг жуумалзаад: Хүүхдийн маань эцэг хүнийг тэгэж болохгүй ш дээ.

Хэжин: Хүлээгээрэй. Чи бүр хүлээн зөвшөөрчихөж байгаа юм уу? хэмээн түүн рүү хачин харлаа.

Эли: Бодит байдалтайгаа нүүр тулсан нь дээрээ.

Минни: Хэзээ жирэмсэн гэдгээ мэдсэн юм?

Эли: Мэдэхгүй ээ. Нэг өдөр орой нь ээж хоол хийгээд байж байсан чинь хоолны үнэр аваад хий огиулаад байсан. Тэгээд аав ээжид хэлэлгүйгээр тест аваад үзсэн чинь 2 зураас байна лээ.

Хэжин: Жимин танайд согтуу ирсэн юм бол танай гэрийнхэн хааччихсан байсан юм?😕

Эли: Тухайн үедээ би харин нам унтчихсан байна лээ. Тэр хэд намайг дуудаад сэрэхгүй болохоор нь хаяад далай явсан байсан хэмээн нэг зүйл рүү муухай харан ширтлээ.

Минни: Тэр мууг толгой дундуур нь нэг сайн бэйсболлын цохиураар нам аваад хаячихъя л даа. Лантуудсан ч ер нь буруудахгүй юм байна хэмээн ууртайгаар хэлэн явах гэхэд нь Хэжин зогсоогоод: Түр байж бай. Эхлээд юу болохыг нь харах хэрэгтэй.

Тэр 3 ярилцаж дуусаад эргэж орон Элигийн өрөө рүү явахад Намжүүн энэ хэд тойрон суун юм ярьцгааж байлаа.

Жин тэр 3 луу харан: Юу вэ тогшиж ороод ирэхэд яадаг юм?

Эли ташаагаа тулан: Хөөе хөөе энэ уг нь манай өрөө юмсан.

Жимин: Тэгсэн ч гэсэн энд хөвгүүдийн нууц хуралдаан болж байна.

Минни: Юу гэнээ чи! Нууц хуралдаан гэнээ? Энийгээ тайлбарла хэмээн Элиг урдаа гарган ширүүн дуугарав.

Жимин гайхан: Эли яасан гэж?

Минни: Өө чи мэдэхгүй байлгүй.

Намжүүн, Хусог нар Минниг юу яриад байгааг нь ойлгож ядан сонин царайлахад

Хэжин: Чи муу согтуу толгой найзыг маань жирэмсэн болгоод хаячихдаа яадаг юм?😐

Бүгд гайхан: Айн! О.О гэсээр уулга алдана.

Жимин: Одоо би хэмээн өөр лүүгээ заан: танай найзыг жирэмсэн болгосон гэж үү? О.О

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now