Парт26: Жон хорон туулайн бүтэхгүй санаа🐰

27 2 30
                                    

Нар тэртээ тэнгэрт мандаж, саяхан сэрүүхэн байсан орчинг үгүй хийх шиг. Гэхдээ бас энд тэндээс цоохортсон борооны бараан үүлс гарч ирсээр байлаа.

Сонду багш чанга яригчаар: За бүгд байрнуудаасаа гараад ирцгээгээрэй. Одоо удахгүй чөлөөт бөх болон каратегийн төрөл эхлэх гэж байна. Оролцох сурагчид биеэ халааж байгаарай хэмээн бүх сурагчдыг дуудлаа.

Элигийн талаас:

Маш том ширэнгэн ойн дунд би зогсож байх ба эргэн тойрноо харвал том том далбагар навчтай мод ургамлууд харагдана.

Арай энэ нөгөө Амазоны ширэнгэн ой юм биш биздээ?

Ийнхүү бодонгоо энд бас янз бүрийн хортой хоргүй олон төрлийн могой байдгийг санан доод газраа маш болгоомжтой гишгэн явлаа. Гэтэл гэнэт ардаас навч шажигнаж ямар нэг амьтан ойртон ирж байгаа нь мэдэгдсэн тул бушуухан шиг эргэж хараад тэрхүү зүйл рүү сайн ширтэхийн зэрэгцээ маш болгоомжлонгуй аажуухан нэг нэг алхмаар хойш ухарч байлаа.

Эцэст нь тэр зүйл намайг ч бүхлээр нь залгиж мэдэх аварга том
могой байж таарч би хамаг хурдаараа урагшаагаа гүйх гэтэл хөлөнд байсан хоёр шаахай маань сугарчихав.

Би ингэхэд яагаад гэрийн шаахайтай явж байдаг билээ?? -_-

Шаахай надад чухал байсангүй. Хурдхан шиг л энэ аюултай могойноос зугтахын түүс болж хар хурдаараа ухаан жолоогүй гүйж байтал нэг модны том мөчирт хөл тээглээд уначихлаа.

Би яахаараа дандаа ийм азгүй байдаг байна аа. -_-

Гэтэл яг толгойн дээр минь нэг хүн дуугарах шиг болоход нь шалавхан шиг дээшээ харвал нэг тоть сууж байх ба: За бүгд байрнуудаасаа гараад ирцгээгээрэй. Одоо удахгүй чөлөөт бөх болон каратегийн төрөл эхлэх гэж байна. Оролцох сурагчид биеэ халааж байгаарай гээд Сонду багшийн хоолойгоор ярьж байдаг юм даа. -_-

Би: АААА! СОНДУ БАГШ ЯРЬДАГ ТОТЬ БОЛЧИХОЖ!

Хашгирсаар өндийтөл ширэнгэн ойд биш орон дээрээ байж байв.

Хэжин: Хүүе чи чинь зүгээр үү? О.о

Ашгүй зүүд байж. Ямар хөгийн зүүд вэ...

Хэжин над руу их л сонин харах ба удалгүй тэр харц нь яагаад ч юм намайг шоолж байгаа харцаар солигдох шиг санагдав. Байранд зөвхөн бид хоёр л байх ба нөгөө гурав маань аль хэдийн гараад явчихсан бололтой.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 09 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now