Парт11: Бүжгийн тэмцээн ба Бусаны сайн найз💜

63 8 61
                                    

Нар өрөөний цонхоор тусах нь өглөө болсныг илтгэх мэт. 6 цагийн сэрүүлэг хангинасаар гүн нойронд автагдах Хэжинийг сэрээх ажээ. Тэрээр нүдээ нухалсаар сэрүүлгээ унтраахад Хусог бас сэрсэн аятай хөдлөн нүдээ нухлана.

Хусог: Өглөө болчихсон юм уу? хэмээн нойрмог хоолойгоор ийн хэлэх бол

Хэжин: Тэглээ хэмээн хөнжлөө сөхөн орноосоо босоод нэг сайн суниах аж.

Харин нойрноосоо арай гэж бүрэн сэргэх Хусог Хэжинийг ширтэн хэвтэнэ.

Хусог: "Хийх үйлдэл бүр нь хөөрхөн харагдаад байх юмаа. Магадгүй Элигийн хэлснээр би түүнд дурласан байх."

Хэжин хэсэг суниан дасгал хийсний дараа Хусог руу эргэж харахад тэрээр дальдчин өөр тийшээ харав.

Хэжин: Хөөе яагаад хүн ширтээд байгаа юм? Яасан би тийм хөөрхөн харагдаад байна уу?

Хэдий тоглоомоор хэлсэн ч энэ үгийг хэлэхдээ Хэжиний зүрх маш хүчтэй цохилон сандарч байсан юм.

Хусог босон: А-аан тиймээ. Бишээ үгүй ээ. Юу л яриад байна даа хэмээн сүүлийн үгээ амандаа бувтнан эвшээсээр юу ч болоогүй юм шиг босож суниалаа.

Харин Хэжин түүн рүү "Энэ хүн чинь одоо юу вэ?" хэмээн бодон харсаар ороо хураана.

______________________________________

Эли дуг нойрондоо дугжиран тухтай нь аргагүй унтана. Харин Тэхён сэрсэн шинжтэй хөдлөн нүдээ нухлаж байснаа Элигийн ор луу хараад нүдээ томруулан гайхширан шалавхан шиг өндийх аж.

Учир нь Элигийн орны хөлд түүн рүү нэгэн охин ширтэн суух бөгөөд Тэхён руу харан чимээгүй байхыг сануулаад долоовор хуруугаа урууландаа барилаа.

Тэхён харин ихэд гайхан тэр хүн рүү харж байтал удалгүй Эли сэрсэн бололтой нүдээ нухлан эвшээнэ.

Эли бүрэн сэргээд хажуу талын Тэхёны ор луу харах бол Тэхён түүний хөл рүү хараад байх нь түүнд тухгүй санагдана.

Удалгүй өнөөх охин босоод Элигийн дэргэд очин: Чи намайг харахчгүй найз залуу руугаа харах нь гомдолтой байна шүү хэмээхэд Эли шалавхан шиг өндийн түүн рүү нүдээ томруулан, бүр буруу хараад байгаа үгүй дээ эргэлзэн нүдээ нухлаж үзлээ.

Эли: Мөн байна.

Өнөөх охин: Намайг хараад баярлахгүй байна уу Дун Эли хэмээн инээмсэглэхэд

Эли: Тиймээ хэмээн инээмсэглэсээр түүнийг шалавхан шиг очин тэвэрч авлаа. Тэрээр баярласандаа хашгирах нь холгүй байх бол Тэхён юу ч ойлгохгүй дэмий л тэр хоёрыг харан сууна. Дараа нь тэр хоёр тэврээсээ салахад

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now