Парт14: Эрэл хайгуул

53 6 41
                                    

Жиюү: Яасан их уддаг юм бэ?

Мисү амьсгаадсаар сургуулийн дээвэр дээр байх Жиюү Юүжү 2 дээр гүйж ирээд амьсгаагаа түр дарлаа.

Юүжү: Түрүүн нойл орлоо гээд гарсан. Хаагуур ингэж их удав?

Жиюү: Тэхёныг хайж явсан юм уу?

Мисү бага зэрэг толгой дохиод урдаа байгаа өндөр өндөр барилгуудыг ширтэнэ.

Юүжү: Тэгээд түүнийг олсон юм уу?

Мисү: Олсон. Тэр...

Жиюү: Тэр Элиг олсон байна уу? Тэр муу зэвүүн амьтныг олсон байвал яанаа. Хамаг юмыг хэлчихнэ дээ.

Мисү: Тэр Элиг олчихсон байсан.

Юүжү Жиюү 2 юу хэмээн уулга алдахад Мисү санаа алдана.

Юүжү: Тэгээд яасан юм? Тэр муу Тэхёнд хов зөөсөн үү?

Мисү: Үгүй ээ. Эли эмчийн өрөөнд ухаангүй хэвтэж байсан. Харин Тэхён өчигдөр ирсэн шинэ хөвгүүнтэй их л таарамж муутай харагдаж байна лээ. Шинэ хөвгүүн Элигийн хуучин найз хөвгүүн юм уу нэг тиймэрхүү юм.

Мисүгийн харцанд гуниг тогтох агаад Жиюү Юүжү 2 гайхан бие бие рүүгээ харна. Мисү Тэхёныг Сэүнтэй таарамж муутай ярьсан яриа, Сэүнийг цохиж унагаах Тэхёны харц бүгдийг нь нэгд нэгэнгүй харсан ч 2 найздаа хэлэхийг хүссэнгүй.

Мисү: Би Тэхёнгүй бол хэн ч биш болно. Би одоо яах вэ?

Мисү нөгөө 2-луугаа тусламж эрсэн харцаар харахад Жиюү Юүжү 2 хэсэг бодлогоширсны эцэст санаа олсон бололтой царай нь дорхноо гэрэлтээд явчихав.

Жиюү: Мисү. Тэхёныг Элид булаалгамааргүй байгаа биздээ?

Мисү: Тиймээ.

Юүжү: Тэгвэл хор шартай бай. Надад сайхан санаа байна.

Юүжү маш хорноор жуумалзан Мисү Жиюү 2-т өөрийн санаа бодлоо хуваалцан хэлэхэд нөгөө хоёрын ч нүд нь сэргэн айлгүйтэн инээлдлээ.

______________________________________

Хөгжмийн танхимд төгөлдөр хуурын уянгалаг эгшиг хангинах агаад хэн нэгэн үсээ чихнийхээ араар хийн аялгууг мэдрэн нүдээ анин явсаар танхимын урд ирлээ. Дараа нь хаалгыг тэрхүү нэгэн онгойлгосоор төгөлдөр хуурыг нарийхан цагаан хуруугаараа дарах тэр нэгэн рүү харцаа тусгалаа. Төгөлдөр хуурыг нүд анин дарах тэр хүн хэсэг аялгуугаа тоглож дуусчихаад эргэж харвал үүдэнд түүнийг инээмсэглэн ширтэх нэгэн угтаж авав.

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now