Парт10: Учир нь үл мэдэгдэх догдлол💗

69 6 53
                                    

Заалыг тойрон галуун цуваагаар явах Эли Жонгүүг 2 сүүлдээ цуцсан бололтой газар тэрийн хэвтээд өглөө.

Жижүүр багш заалны хаалгаар орж ирэн тэр хоёрыг хармагцаа: Хөөе та 2 босооч. Тойргийнхоо талд ч хүрээгүй юм байж хэвтэнэ гэнээ. Тийм бол яах гэж хичээл тасалсан юм? Яг одоо босохгүй бол тойргийг чинь нэмлээ шүү.

Эли арай гэж өндийгөөд Жонгүүг рүү харан: Ер нь бүх юм чамаас болж байгаа юм? Яах гэж анхнаасаа намайг дагуулж гарсан юм? Зүв зүгээр мөрөөрөө байсан хүнийг ингэж зовоох ч гэждээ? хэмээн урвайн санаа алдахад

Жонгүүг өндийн түүн рүү хараад: Чи өөрөө дуртай нь аргагүй явсан биздээ? хэмээн нүдээ ирмэв.

Эли түүн рүү хачин хараад: Юу вэ? Чи өөрөө намайг чирсээр байгаад гарсан шд. Худлаа юм уу? Бас наад нүд чинь яагаад байгаа юм?

Жонгүүг: Яагаачгүй. Чамайг харсан чинь гэнэт татаад байна хэмээн дахин дахин ирмэлээ.

Эли: Өө за. Чи надтай үзмээр байна уу?

Жонгүүг: Юу? хэмээн дооголсон маягаар инээснээ: Чи чинь зүгээр л нэг сул дорой эмэгтэй биздээ? Намайг дийлнэ гэж үү? хэмээн инээхэд Элигийн дургүй хүрэн түүнийг түлхээд бослоо.

Эли: Хөөе хүчтэй эр хүн минь босоод ир л дээ. Хэр хүчтэйг чинь харъя хэмээхэд

Жонгүүг босон: Би эмэгтэй хүнд гар хүрдэггүй л дээ хэмээн шоолонгуй харлаа.

Жижүүр багш: Хөөе та 2 болиоч.

Жижүүр багшийн үгийг сонсоогүй мэт өнөөх хоёр чинь муудалцаж гарлаа.

Эли: За нааш ир чи.

Жонгүүг: Чи өөрөө нааш ир.

Эли түүн рүү ойртоод гараас нь барин бүтэн эргүүлээд унагааж орхиход жижүүр багш: За хэцүүдлээ хэмээн гараад явчихав.

Эли: Тиймээ. Сая намайг харсан уу?хэмээн гараа ийм болгон (🤘) өмнөө зөрүүлэн барилаа.

Жонгүүг нуруугаа барисаар ярвайн босож ирэн: Хөөе наадах чинь арай л хатуудчихлаа.😣

Эли: За уучлаарай.😅

Жонгүүг: Ингэхэд чи ер нь эм хүн мөн үү?

Эли: Яав?

Жонгүүг: Ёстой аймар хүчтэй тэгээд эршүүд юмаа.

Эли: Тэгээд. Хөөе наашаа ойртдоо хэмээн гараараа дохиход Жонгүүг түүн рүү дөхөв.

Эли: Би ер нь эрэгтэй болох байсан юм ш дээ хэмээн чихэнд нь шивнэхэд Жонгүүг түүн рүү сонин харлаа.

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now