Парт12: Хортой аалз ба хуучны танил

56 6 39
                                    

Баасан гараг

Сургуулийн хонх хангинасаар хичээл орохыг илтгэнэ. Өчигдөр бүжгийн тэмцээний хариу гарсан ба манай хэд ч түрүүлжээ.

Уран зургийн танхимд бүгд тус тусдаа том зургийн дэвтрийн өмнө харандаа барин суух агаад зургийн багш бүх хүүхдүүдийг хүн зуруулахаар болжээ. Харин зургийн моделаар Мисү болсон бөгөөд хүүхдүүдийн дунд сандал дээр инээмсэглэсээр урдаа байх Тэхён руу ширтэх аж.

Зургийн багш хэсэг 10 минут зогссоны дараа хүүхдүүдийн дунд гараа ардаа аван ууцаа үүрсээр зураг болгоныг ажиглан дүгнэн явна.

Дараа нь Жонгүүг рүү очоод зураг руу нь бөхийн харснаа: Жонгүүг ямар мундаг зурдаг юм бэ хэмээн сайшаав. Түүний хажуу талд ойрхон сууж байсан Жимин Жонгүгийн зураг руу хараад: Энэ Мисүтэй төсгүй л байна даа. Миннитэй ижилхэн ч юм шиг хэмээн толгойгоо бага зэрэг гилжийлгэн хэлэх бол Жонгүг бага зэрэг сандарна.

Харин түүний ар талд суух Эли: Мисүг л зурсан байлгүй дээ гэхэд Жонгүг хоолойгоо засан: Тийм шүү. Мисү л байгаа биздээ хэмээн үргэлжлүүлэн зурна.

Жимин толгойгоо сэгсэрсээр эргээд зургаа үргэлжлүүлж зурах бол багш Эли дээр очоод: Хөөх Эли дажгүй зурж байна. Харин зарим хэсэг дээр харандаагаа хэтэрхий чанга дараад байгаа болохоор тод гараад байна. Арай сул дараад бас жоохон сүүдэр гэрэл нэмээд өг гэхэд Эли багш руу харан инээмсэглээд: За хэмээнэ.

Тэхён харин Элигийн энэ төрхийг хараад инээмсэглэх бол Мисү Тэхён руу харж байснаа түүний харж байгаа зүг рүү харан бага зэрэг хөмсгөө зангидана.

Мисү: "Тэхён яагаад энэ азгүй амьтан руу хараад байнаа. Арай сайн хүн нь энэ..."

Тэрээр ийн бодоод амжихад Тэхён үе үе Эли рүү харангаа зургаа зурна.

Зургийн багш хүүхэд болгон руу явсаар хамгийн сүүлд Тэхён дээр очин түүний зургийг ажина. Тэрээр Тэхёны зураг руу нэг сонин харснаа урдаа байх Мисү рүү харан эргээд зураг руу нэг харна.

Зургийн багш: Тэхёнаа чи үнэхээр мундаг зурж байна. Гэхдээ энэ чинь Мисү биш л байна даа хэмээн бодлогоширсон царайтай хэлэхэд Тэхён: Яасан бэ багшаа? Тэртээ тэргүй хүн зур гэсэн юм чинь хүн зурж л байна. Харин мундагаас илүү жоохон муухай болчихлоо хэмээн худлаа инээхэд

Багш: Үгүй дээ. Үнэхээр гоё зурсан байна. Харин энэ зураг чинь Элитэй төстэй юм хэмээхэд Мисүгийн царай барайх ба бүх хүүхдүүд Тэхёны зураг дээр овооролдлоо. Харин Эли дуугүй л зургаа зурж сууна.

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now