Парт7: Хөгтэй түүх😅

56 9 25
                                    

Бямба гараг (Элигийн талаас)

Эли Минни Хэжин хоёртой уулзчихаад эргээд дотуур байр луугаа орон дээш шатаар өгслөө. Яг өрөөнийхөө үүдэнд ирээд зогсож байтал хүүхдийн уйлах чимээ гарч байв. Тэрээр гайхан дотогш орвол Тэхён байхгүй байх ба түүний орон дээр хүүхэд уйлаад байж байв.

Эли шалавхан шиг очин тэр хүүхдийг тэвэрч аваад тайвшруулахыг хичээлээ.

Эли: Энэ муу Тэхёныгдээ. Яаж хүүхэд ганцааранг нь орхиж чаддаг байнаа. Муу зэвүүн амьтан хэмээн амандаа үглэсээр Ёндуг тайвшруулах гэж оролдлоо.

Хэсэгтээ түүнийг бүүвэйлэн унтуулчихаад орон дээрээ тавин нойтон хувцсаа солихоор зэхлээ. Хувцсаа солихдоо хамгийн сүүлд цамцаа тайлан хуурай путволк гаргаад өмсөх гэж байтал хаалга онгойн Тэхён ороод ирэв.

Эли түүнийг хармагцаа путволкоо өмнөө барин: Ааа! Хурдан гар. Гар гэж байна😣 хэмээн орилж хашгичлаа. Харин түүний энэ чанга дуунд хүүхэд цочсон бололтой уйлахад

Тэхён сандарсандаа хурдхан шиг гараараа нүүрээ даран: За за одоо гарлаа хэмээн цааш өрөөнөөс гарахад Эли: Хаалгаа хаагаач хэмээн зандарлаа.

Тэхён хаалга шалавхан шиг хаахад Эли: Ашш яг ийм үеэр орж ирэхдээ яах вэ дээ. Галзуурах нь ээ😣 хэмээн амандаа үглэсээр путволкоо өмсөн гадуураа сул цамц өмсөв. Дараа нь хүүг тэврэн: Битгий уйлаа. Эгчийгээ уучлаарай за.😯 Ашш хамаг юм энэнээс болж байгаа юм😐 хэмээн амандаа Тэхёныг зэмлэн үглэсний дараа дуу аялан Ёндуг тайвшруулахыг хичээлээ.

*30 минутын дараа*

Тайван гэгч нь бөх нойрсох хүүг ширтэх Эли инээмсэглэнэ.

Удалгүй хаалгыг бага багаар зөөлөн онгойлгосоор Тэхён удаан гишгэлсээр орж ирэн: Хүүхэд унтаж байгаа юм уу? хэмээхэд Эли шалавхан шиг эргэж харан долоовор хуруугаа уруулан дээрээ барин чимээгүй хэмээн дохив.

Харин Тэхён гэм хийсэн хүүхэд шиг доош харна. Эли хүүгээс аажуухнаар холдон Тэхён дээр очоод түүнийг дагуулан өрөөнөөс гарлаа.

Өрөөний хаалгыг зөөлөн хаагаад Эли санаа нь амарсан бололтой нэг гүнзгий амьсгаа авчихаад Тэхён руу харан гараа ташаандаа авав.

Тэхён доошоо харахад Эли: Яагаад хүүг уйлуулж хаячихаад гараад явчихсан юм?😐 хэмээн хүйтэн өнгөөр хэлэхэд

Тэхён: Би харин...ариун... цэврийн өрөө...явах хооронд уйлсан юм шиг байна лээ.

Эли: Наашаа хар.

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now