Парт23: 🏓Ширээний теннис🏓

26 3 25
                                    

Үүрээр дөнгөж нар цухуйх үед нэг хүн өчигдөр оройны түүдэг галын мөрний ойролцоох хогнуудыг түүж байв.

Харин байрнаасаа нэг хөвгүүн гарч ирээд өмнөө байх ой моддыг хэсэг нойрмог нүдээр ширтэж байснаа эвшээсээр суниалаа. Дараа нь төд удалгүй хог түүх нэгнийг нүдээ нухлаж нухлаж харан одоо л нэг таньсан юм шиг жаахан ажиж байгаад очив.

Юнги: Эрт босжээ.

Эли: А-аан тиймээ.

Түүнийг ард нь зогсоод гэнэт дуугарсанд Эли багагүй цочжээ.

Юнги: Ганцаархнаа энд энэ их юмыг түүж байгаа юм уу?

Эли: Тиймээ. Унтаж байгаа хэдийгээ сэрээгээд яахав гээд л.

Тэр хариултаа хэлээд үргэлжлүүлэн уутанд хог түүн хийж эхлэхэд Юнги жаахан зогсож байгаад тусалъя гэж шийдэн зэрэгцэн хог түүж эхлэв.

Эли өөрийн мэдэлгүй гэнэт найтаахад Юнги түүн рүү гайхан харвал нимгэн хувцастай бас бага зэргийн чичирч байгааг нь сая анзаарав.

Юу хийхээ мэдэхгүй хэсэг бодол болсоны дараа Юнги түүн рүү очоод гадуурх цахилгаантай цамцаа тайлж нөмрүүллээ.

Юнги: Хэдий зун цаг ч гэсэн үүрээр жаахан хүйтэн салхитай байхад яагаад нимгэн гараад ирсэн юм?

Загнаад ч байгаа юм шиг ширүүн өнгө аястай хэлсэн түүний үгэнд Эли гайхаж бас "Нээрээ ч нимгэн гарч уу" гэх бодол орж ирэн эцэг эхдээ загнуулсан хүүхэд шиг доош харан үргэлжлүүлэн хогоо түүлээ.

Нар нилээд дээшлэхийн зэрэгцээ тэр хоёр ч хогоо түүгээд дуусгасан байв.

Эли Юнги дээр очин цамцыг нь сунгахад тэр цамц руугаа нэг хараад дараа нь түүн рүү харцаа шилжүүлэв.

Эли: Баярлалаа...

Юнги: Юунд.

Эли: Тусалсанд... Бас хувцасаа өгсөнд.

Сүүлчийнхээ өгүүлбэрийг тэр жаахан сулхан хэлчихээд доош харахад Юнги нэг хөнгөхөн инээмсэглэн цамцаа түүний гараас авлаа.

Дараа нь тэр нэг зүйл санасан юм шиг цамцаа өмсөнгөө ийнхүү хэллээ.

Юнги: Чи өөрийгөө Элизабет гэж нэрлэж явж байснаа санадаг уу?

Эли: Ю-юу! О.О

Эли: "Би одоо ямар гээч балай зүйлээ хийсэн юм бол оо? Ичиж үхэх нь ээ."

Юнги: Мммм... за за мартдаа.

Тэрээр ийнхүү хэлчихээд цаашаагаа гараа халааслаад явахад Эли улайсан хацраа дарсаар үлдлээ.

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now