Парт5: Хариугаа авсан нь. (Haejin and Hoseok's one day💗)

95 12 95
                                    

*Пүрэв гараг*

Чанёол, Юүжү 2-ын үс хувцас нь сүү болчихсон сургуулийн урдах сандал дээр хоёул ууртай нь аргагүй сууна.

Харин тэдний хойно ногоон бутанд нуугдан ажиглах Хэжин, Хусог 2 инээлдэн, хөхрөнө.

Хусог инээн: Сайхан санаа гэж хэлсэн биз дээ?😂

Хэжин: Тийм байна. Миний нулимс гарах нь ээ😂 хэмээн нүдээ долоовор хуруугаараа арчлаа.

Удалгүй тэр хоёр инээхээ болин нэг нэгнийхээ нүд рүү ширтэн удаанаар ойртсоор нүдээ анин уруул уруулаа зөөлөн нийлүүлэн үнсэлцлээ.

-Саяны үйл явдал болохоос 24 цагийн өмнө-

Шүлэг зохиолийн ангид бүгд өөр өөрсдийн шүлгээ зохион багшид уншиж үзүүллээ.

Мину багш: За бүгд их сайн байлаа. Ялангуяа Намжүүний үг бүр миний сэтгэлийг хөдөлгөх шиг л боллоо.☺ гэхтэй зэрэгцэн хонх дуугарлаа.

Мину: За гэрийн даалгаварт хөгжилтэй тал руугаа шүлэг зохиож ирээрэй☺

Бүгд: Ойлголоо.

Хэжин цүнхээ үүрэн уран зохиолын хэд хэдэн ном бариад явж байтал Жиюү түүний хажуугаар мөрлөн өнгөрөв.

Ном шалаар нэг тарахад Хэжин түүн рүү нэг муухай харчихаад газар суун номоо цуглуулж эхэллээ. Удалгүй нэг гар орж ирэн номыг нь авч өгөхөд Хэжин номоо тэвэрсээр босон дээшээ өнөөх хүн рүү харахад нэг хөвгүүн байлаа.

Тэр хөвгүүн үлдсэн номыг нь Хэжинд өгөхөд тэрээр: Баярлалаа хэмээн бөхөс хийв.

Х: Намайг Пак Чанёол гэдэг. Чамайг хэн гэдэг вэ?

Хэжин: Уучлаарай хоёулаа танилцах хэмжээний дотно билүү?

Чанёол жуумалзан: Би хувьдаа дотно гэж бодож байна. Энэ хөөрхөн хатагтайн нэрийг хэн гэдэг билээ?

Хэжин үсээ чихнийхээ араар хийн толгойгоо бага зэрэг хазайлган түүн рүү царайны хувиралгүй хараад: Уучлаарай нэгт би танихгүй хүнтэй нээх харьцаад байдаггүй. Хоёрт гэвэл би лав чамтай дотно биш.

Хэжинийг үгээ хэлээд дуусаж байтал нэг ухаан жолоогүй нөхөр нэг юмнаас зугтаж байгаа бололтой Хэжинийг чиглээд ирж байхад Чанёол түүнийг өөртөө татлаа. Өнөөх хүн тэр хоёрын хажуугаар зөрөхөд бас нэг хоёр гурван хүн: Хөөе наанаа зогсож бай хэмээн орилолдсоор араас нь хөөнө.

Чанёол Хэжиний мөрөөр нь тэврэн жуумалзах бол Хэжин түүний цээжинд наалдан догдлон бүлтэлзэнэ.

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now