Парт17: Ойн дундах зугаалга

44 6 18
                                    

6 цагийн үед:

Нар шаргал туяагаа татуулсаар мандах нь өглөө болсныг илтгэж буй за. Бүх сурагчид нойрмог нүдтэй, зарим нь эвшээсээр, зарим нь сэргэг гадаа зогсоцгоох аж.

Тэдний өмнө өнөөх муухай аашт багш зогсож байх бөгөөд гүн нойрондоо автагдаж, зүүдэндээ аялаж буй хүүхдүүдийг дасгал хөдөлгөөн хийлгэхээр гэнэт сэрээн босгосон нь энэ байлаа.
Нойроо харамлан унтахын хүслэн болсон сурагчдыг өмнө нь зогсож буй энэ намхан мяраалаг багш нэг чанга дуугаар сэргээж орхив.

: Хөдөлгөөнтэй байцгаа! Энэ зуслангийн байшингуудыг бүхэлд нь бүгд 10 тойроод ирцгээ! Би та нарыг ажиглаж байх болно.

Мяраалаг багшийн чанга ярианд бүгд цочис хийн гүйлтийн замдаа гарлаа. Тэд энэ олон зуслангийн байшинг 10 тойрно гэдэгт залхсан янзтай байсан ч тойрохоос өөр аргагүй байсан юм.
Мисү үргэлж Тэхёны ардаас даган гүйсээр Жиюү, Юүжү хоёрыгоо ч мартаж орхиж. Харин Сэүн Элигийн хажууд зэрэгцэн гүйж яриа өдөхийг хичээж байлаа.
30 минут гүйсэн Хэжин эцэстээ бага зэрэг цуцах шиг болж гүйлтээ удаашруулав.

Гүйж байгаад хөл доорх чулуундаа бүдэрч унасан Минни дээр Жин очоод

: Зүгээр үү хэмээн их л санаа зовсон аятай асуун доош суугаад шагайг нь үзлээ. Бүх сурагчдаас тэр хоёр хоцорч үлдсэн ч Хэжин Эли хоёр тэр хоёрыг хармагцаа зогсон чиглэлээ өөрчлөөд очив.

Эли: Юу болсон бэ? Бүх зүйл зүгээр үү?

Жин: Шагай нь эвгүй болчихож. Та хоёр явбал явж бай. Би түүнийг багш дээр хүргээд өгье гэсээр Минниг үүрэн цааш гүйлээ.

Хэжин: Энэ Минни дандаа бэртэж байх юмаа.

Хэжин ингэж хэлсний дараа хажуудаа байх Эли рүү харан

: Чи бас аалзанд хордоно. Бурхан минь ийм эмзэг хоёр найзтай байх гэж гэсээр цааш алхахад

Эли: Эмзэг найзыгаа үүрээрэй гэсээр түүний нуруун дээр гаран хүзүүгээр нь тэврэх нь тэр.

Хэжин: Эли яа! Буугаач.

Чанга дуугаар өгүүлбэрээ хэлэн нуруун дээр нь үүрүүлэх Элиг буулгах гэж оролдоход тэр инээсээр түүнээр тоглоно. Дараагаар тэр хоёрыг харсан өнөөх мяраалаг багш

: Та хоёр юу хийж байгаа юм? Гүйгээч хэмээн загнахад ноцолдож байсан хоёр болин хар хурдаараа цааш гүйлээ.

Энэ ааш муутай багш нь дууны өөр нэгэн багш бөгөөд нэрийг нь Суна гэдэг байна. Тэр чадварлаг дээгүүр түвшний сурагчдад багшилдаг ч арай бага түвшний сурагчдын амралтад хамт явж байгааг хэн мэдэх билээ.

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now