Парт18: Алга болсон бугуйвч

41 11 17
                                    

Нар гудайж орой болохын алдад бүгд юм юмыг сонирхож үзэж харж явсаар ойн голд шахуу ирцгээжээ.

Юрим багш: За бүгдээрээ буцацгаах уу даа?

Багшийн үгэнд бүгд дуу муутай: За хэмээн хариулж буцахдаа бэлтгэнэ.
Мисү явж буй замдаа нэгэн нүд унагам бугуйвчийг унагааж уруулынхаа нэг үзүүрийг өргөн мишээчихээд цааш явлаа.

Сэүн Элигийн дэргэд алхах ба үе үе түүний гар луу харна. Харин Эли анзаарах ч үгүй урд нь явах Тэхёны хойноос ширтэн алхах нь яг л 《Би чамд хайртай》 гэж буй мэт.

Яг үнэндээ тэр доторх хүнтэйгээ тэрсэлдэж байгаа. Нэг талаараа 《Чи түүнд сайн. Мисүгээс өмнө түүнд сэтгэлээ илчилж өөрийн болго》 гэж ятгаад байгаа ч, нөгөө талаас 《Чи хүн хайрлавал дахиад л хэдэн сараар ч хамаагүй шархлана шүү дээ. Магадгүй тэр Сэүн шиг л чамайг орхих болно》 гэсэн айдас бүрхэж яах учраа үл олно.

Гэнэтхэн толгойгоо сэгсэрч боолттой үсээ гогцооруулан сэгсийлгэх түүнийг Сэүн нэг цочис хийн хараад гайхан яасныг асууж лавлавал Эли газар ширтэнгээ дуугүй байх аж.

Эли: Би яагаад байгаагаа өөрөө ч мэдэхгүй байна.

Нэг их удалгүй ийм хариулт өгөхөд нь Сэүн дотроо нэг зүйлийг бодон түүнийгээ модны мөчир шиг салаалуулан хэдэн талаас нь тунгаав.

Ойн дунд жүжгийн багшийн араас явах сурагчид хоорондоо ярилцаж явах үест Эли л ганцхан дуугүй явж байлаа.
Удалгүй Мисү алхаж байснаа зогсон үүрч буй жижиг цүнхээ шалгаад нэг зүйл алга болгосон бололтой сандарч гарлаа.

Мисү: Миний бугуйвч. Гээчихсэн юм байхдаа? Байхгүй байна, өө.

Хамаг биеэ нэгжиж нүүрээ үрчийлгэн алга болгосон зүйлдээ харамсаж буй Мисү рүү бүгд харж, Юрим багш түүн рүү очлоо.

Юрим: Түрүүн явахад байсан юм уу?

Мисү: Тиймээ. Би цүнхэндээ хийсэн юм. Миний хамгийн хайртай зүйл байсан юмсан. Яах уу?

Бүх хүүхдүүд ойр орчимоо үзэж шалгаж Мисүгийн алга болгосон бугуйвчийг эрж байх хоорондуур Мисү Эли дээр очоод гуйх маягтай ийнхүү хэллээ.

Мисү: Би түрүүн явж байх замдаа бугуйвчаа гээчихсэн юм шиг байна. Чи олоод өгөөч тэгэх үү?

Эли: Сайн мэдэхгүй л юм.

Өөрийг нь хамгийн их үзэн яддаг хүн ингээд нэг өдөр түүнээс юм гуйна гэж Эли төсөөлөөгүй билээ. Эли Мисү рүү нэг тийм сонин гайхсан гэмээр харцаар харж ямар нэгэн санаа агуулсан үгүйг нь бодно.

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now