Парт16: Зуслангийн байшин

48 8 20
                                    

Нэг хоёрдугаар шар өнгөтэй хоёр автобус Сөүлээс зайдуухан зорьсон газар луугаа явна.
Дотроо олон зүйлийг эргэцүүлж бодох Эли хөл рүүгээ ширтэх нь харагдах бол Тэхён чихэвчээрээ дуу сонсох аж.
Удалгүй Элигийн нэг чихэнд хөгжим сонсогдож эхлэхэд харвал Тэхён нэг чихэвчээ түүний чихэнд зүүж өгсөн байлаа. Хүүхдүүдийн шуугианд ямар хөгжим болох нь бага зэрэг мэдэгдэхгүй байсан ч ямархуу хөгжим болохыг хичээн сонссоны эцэст мэдэж авав. Түүний сонсох дуртай "If you" хэмээх Big bang хамтлагийн  дуу байна. К-поп ертөнцөд Big bang хамтлаг их алдартай болохоор мэдэхгүй хүн ховор биз.

Эли: Миний дуртай дуу байна.

Тэр Тэхёнд хандан инээмсэглэн ийнхүү хэлэхэд нь Тэхён мөн адил өөдөөс нь инээн толгойгоо дохино.
Удалгүй тэр хоёрын хойно сууж байсан Минни

: Өө та хоёртой нэг автобусанд сууна гэж бодсонгүй хэмээн хэлвэл Эли Тэхён хоёр гайхан эргэж харлаа. Согжин болоод Минни хоёр тэр хоёр луу жоготой харц шидлэн мушилзах нь Элид сонин санагдах аж.

Жин: Манай хоёр хэзээнээс юм?

Минни: Харин тийм.

Эли: Юу хэзээнээс гэж?

Жин: Худлаа мэдэн будилаад л.

Минни: Та хоёр үерхэж байгаа юм биш үү? Хэзээнээс юм?

Эли: Бид хоёр үеэрхээгүй.

Жин: Тэгвэл болзож байгаа юм уу?

Эли: Бид хоёр зүгээр л найзууд.

Энэ үгийг хэлчихээд хэлэх зүйл нь дууссан бололтой Эли урагш харан автобусны цонхоор гадаахыг ширтэхэд Тэхён түүн рүү хэсэг ширтэж байснаа доошоо харлаа. Харин Минни, Жин хоёр түүний хариултыг хоорондоо ярилцах аж. Удалгүй жолоочийн хажууд сууж байсан сурагчдыг бие дааж авсан асран хамгаалагч болох жүжгийн багш босож ирэхэд хүүхдүүд анхаарлаа хандуулна.

Юрим багш: Бүгд уйдаж байна уу гэхэд бүгд: Тиймээ хэмээн дуу муутай хариуллаа.

Дараа нь Юрим багш хоолойгоо нэг засчихаад

: Тэгэхээр зуслангийн байшин руу очих болоогүй л байна. Наана нь хэдүүлээ хөгжилтэй тоглоом тоглоцгооё гэхэд бүгдэнгийнх нь харц гэрэлтэж баярлалдан: Тиймээ хэмээн орилолдох нь тэр.

Юрим багш: За одоо байна ш дээ ямар тоглоом тоглох вэ гэхээр бодъё.

Жүжгийн багш хэсэг бодлогоширсон байдалтай зогсож байснаа нэг санаа олсон бололтой долоовор хуруу гозойлголоо.

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now