/Part-2/

1.1K 101 1
                                    


"Цаг дууслаа бүгд хураалгаарай"

Жэксон багш манай ангид орж эхлээд хэдийн сар болчихсон байна. Тэгээд л хүүхдүүд өөрийнх нь зааж байгаа хичээлийг ойлгож байна уу? Арга барил нь зөв байна уу гэдгийг шалгах гэж жижигхэн явцын шалгалт авсан нь энэ.

Шалгалтын материалаа хураалгачихаад Жиминтэй хамт юм идэхээр гарах гэж байтал

"Живон" гэж Жэксон багш араас дуудав. Би ч хурдхан эргэж харахад багш миний хажууд ирчихсэн байлаа.

"Хичээл тараад багшдаа энэ материалуудыг засахад туслахгүй биз"

Хөөх хэзээ ч ийм найрсаг гуйж байгаа багш харж байсангүй. Бүгд л хичээл тараад үлдээрэй надад жоохон туслаадах гэж захирангуй хэлдэг байхад залуу хүн гэсэн шиг өөр юм аа.

"За багшаа. Би хичээлээ тарчихаад тань дээр очъё" гэж намайг хэлэхэд багш инээмсэглээд

"Одоо багш нь хичээлгүй болохоор номын санд суугаад засаж эхэлж байя. Чи хичээлээ тараад хүрээд ирээрэй" гээд эргэн харан яваад өгөв.

"Чи дахиад л эрт харихгүй нь дээ" гэж Жимин миний мөрөн дээр алгадан хэлэхэд нь би нэг санаа алдаад толгой дохилоо.

Хичээл ч тарж би өлсгөлөн гэдсээ дарсаар номын санг зүглэв. Их завсарлагаанаар Жэксон багштай юм ярьж зогсож байгаад хоол ч идэж чадаагүй. За гялс засаад дуусгачихнаа, ямар сураагүй биш.

Номын сан руу ороход цонхон талын нэг ширээн дээр Жэксон багш чихэвч зүүчихсэн шалгалтын материал засаж байгаа харагдана. Би сэмээрхэн очиж хажууд нь суухад Жэксон багш нэг талынхаа чихэвчээ аван

"Хүрээд ирэв үү? Май, чи энэ материалуудыг засчих" гээд над руу хэдэн шалгалтын материалуудыг сунгав. Би хурдхан гэгч нь аваад цүнхнээсээ улаан бал гаргаж ирэн засаж эхлэх гэж байтал багш чихэвчнийхээ нэг талыг миний өмнө тавиад

"Сонсох уу? Удаан засаж суухаар уйдаад байдаг биз дээ" гэж хэлэв.

Үнэхээр уйддаг нь үнэн ч яаж хамт сонсох болж байна аа хүүхдүүд хараад юу гэж бодох болж байна. Хосууд л ингэж зүүдэг биздээ.

"Хэрэггүй дээ багшаа" гэж эелдэгхэн татгалзахад Жэксон багш өмнө минь байсан чихэвчний нэг талыг аваад миний чихэнд хийгээд

"Чамайг дуу сонсох дуртайг чинь мэднээ. Санаа зоволтгүй сонс" гэв.

Багш миний дуунд дуртайг яаж мэдсэн юм болоо? Би тэгж харагддах юм байх даа.

Бараг цаг гаран засаж байтал гэнэт миний гэдэс бараг л номын санд байгаа бүх хүнд сонсогдохоор чанга дуугарчихав.

Багш над руу гайхсан байртай харж байгаад инээмсэглэн

"Ийм чанга дуугарч байхыг бодоход өглөөнөөс хойш юу ч идээгүй бололтой тийм үү" гэж хэлээд нэг гараараа шанаагаа тулан над руу харахад нь би зөөлөн толгой дохив.

"За гарцгаая. Засаад бараг дуусчихлаа шүү дээ үлдсэнийг нь би өөрөө хийчихнэ. Надад тусалсан болохоор чинь чамд хоол авч өгье" гээд ширээн дээрхээ хурааж эхлэв. Миний санаа зовон

"Хэрэггүй дээ багшаа, би гэртээ хариад хоол идчихнэ" гэхэд Жэксон багш

"Танай гэр хол шдээ" гэв.

Жэксон багш манай гэрийг яаж мэддэг юм бол? Хөршүүд юм болов уу?




A/N: Ochigdor oruulah baisan ch martchihjee uuchlaarai :)

TEACHER/Jackson Wang/Where stories live. Discover now