/Part-7/

918 74 1
                                    

Биднийг гэрт ороход хэн ч байхгүй байв. Ээж, аав хоёрын ажил тарах арай л болоогүй байлаа.

"Багшаа та сууж бай би уух юм хийгээд ирье" гэхэд Жэксон багш За гээд буйдан дээр суув.

"Живон~а хоёулаа хичээлээ чиний өрөөнд хийе"

Жэксон багш буйдан дээрээс ийн чанга хашгирав.

"Багшаа миний өрөөнд хоёулаа суучихаар том ширээ ч байхгүй болохоор зүгээр л наана чинь хийе" гэхэд

"Үгүй ээ чиний өрөөнд л хиймээр байна. Үгүй гэвэл ээжид чинь хэлнэ шүү"

Хэзээдээ ч юм Жэксон багш миний хажууд ирчихсэн зогсож байлаа. Ээж Жэксон багшид их сайн, өнгөрсөн амралтын өдрүүдээр багшийн тухай баахан ярьж, хэлсэн болгоныг нь хийгээрэй үгүй бол сайхан мэдээрэй гэсэн. Одоо яалт ч үгүй зөвшөөрөхөөс өөр арга алга.

"Заза миний өрөөнд хийе"

Багшид гялс цай хийж өгчихөөд хувцасаа солихоо хэлэн өрөө лүүгээ орлоо. Миний өрөө үргэлж л цэвэрхэн байдаг. Би цэвэрхэн, эмх цэгцтэй орчинд сайн төвлөрдөг болохоор өдөр болгон цэвэрлэдэг юм.

Өрөөнөөсөө гарахад багш манай гэрийг сонирхож байгаа бололтой гэр тойрон алхаж байлаа. Тэгээд намайг хараад

"За хичээлээ эхлэх үү?" гэв. Би толгой дохиход багш миний хажуугаар зөрөн өрөөнд орлоо.

"Хөөөх үнэхээр цэвэрхэн юм гээч. Манай Живон ч бүх зүйлдээ сайн бололтой"

Жэксон багшийг ингэж хэлэхэд юу гэж хариулахаа мэдэхгүй байсан болохоор шууд л эргэж харан эвхдэг ширээ гаргаж ирэн тавиад

"Хоёулаа энд сууцгаая" гэж хэлэв.

Хичээл хийж эхлээд багшаас хэдэн зүйл асуухад Жэксон багш над руу ойртож ирэн ном руу заан тайлбарлаж эхэллээ.

Надад үнэхээр тухгүй мэдрэмж төрж байна. Яагаад гэвэл бидний нүүр хэтэрхий ойрхон, бас жижигхэн ширээнээс болж бид хоёрын биес шүргэлцэж байгаа болохоор тэр. Жэксон багш үнэхээр царайлаг юм аа. Арьс нь бараг миний арьснаас ч гоё байна. Хүрч үзмээр байна.

Нэг л мэдэхэд багшийн нүүр лүү миний нэг гар явж яг хүрэхийн даваан дээр багш над руу харчхав. Бидний харц хэсэгхэн хугацаанд мөргөлдөж, сандарсандаа би шууд л гараа татаж авлаа. Тэгээд үсэрч босоод

"Багшаа та өлсөж байгаа биз дээ, би жоохон зууш бэлдээд ирье" гэж хурдхан хэлчихээд гүйх нь холгүй өрөөнөөс гарлаа.

Хаалга налан зүрхэн дээрээ гараа тавин суув. Яагаад байгаа юм бэ зүрх минь? Ингэж болохгүй шүү дээ.





A/N: Ochigdor oruulna gej bodoj baisan ch martchihjee mianeee... Onoodroos odort neg heseg okey ;)

TEACHER/Jackson Wang/Where stories live. Discover now