/Part-3/

1.1K 89 0
                                    

Жэксон багшийн ятгалтаар хоол идэхээр болж, одоо бид сургуулийн цайны газарт сууж байна.

Хоол ирэхийг хүлээж байх зуур багш надаас хэд хэдэн юм асуув.

"Одоо дахиад нэг жил сураад л төгслөө шүү дээ, мэргэжил, орох их сургуулиа сонгосон уу?" гэж асуухад нь би хэсэг бодож суулаа. Тэгээд

"Үгүй ээ багшаа, сургууль мэргэжил алийг нь ч сонгоогүй байгаа" гэхэд багш над руу гайхсан байртай харж байснаа

"Чи бүх л хичээлдээ сайн юм чинь өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ л дагаарай" гэж хэлэв.

Ингээд бодоход намайг ганц аз жаргалтай болгодог зүйл бол гоо сайхан, нүүр будалт бололтой. Би арьсаа арчлахдаа хэзээ ч залхуурч байгаагүй харин ч жаргалтай байдаг. Өөрийн гэсэн брендтэй болж муу бүтээгдэхүүн хэрэглэж арьс нь муухай болсон хүмүүс миний гаргасан бүтээгдэхүүнийг хэрэглэж арьсаа эрүүлжүүлээсэй гэж хүсдэг.

"Чи сая мөрөөдлийнхөө тухай бодсон биз дээ"

Юм гөлрөн хэсэг юу ч дуугаралгуй суусанд Жэксон багш ийн хэлж намайг бодлоос минь салгав. Мөрөөдлийнхөө тухай хэнд ч хэлж байгаагүй. Жэксон багшид ч хэлэхээс татгалзлаа.

"Үгүй ээ, сая хараагаараа унтаж байсан юм" гэхэд багш чанга хөхрөн

"Хараагаараа унтаж байсан гэнэ шүү. Одоо хэлмээргүй байж болох ч дараа хэн нэгэнтэй ярилцаж, зөвлөгөө авахыг хүсвэл би хэзээд туслахдаа баяртай байх болно шүү" гэж хэлээд хоолоо авахаар босов.

Жэксон багш хоёр тавцантай хоол барьсаар ирж нэгийг нь миний өмнө тавилаа. Хоолны үнэр авсан ходоод минь улам хонхолзоно.

Хоёулаа их өлссөн байсан бололтой үнэхээр хурдан идээд дуусгачихсан байлаа. Тэгээд сургуулиас гарахад хэдийн нар шингэчихсэн удахгүй харанхуй болох гэж байв.

"Баяртай багшаа, би ингээд явъя даа" гээд бөхийхөд багш

"Гэрт чинь хүргээд өгье. Надаас болоод оройтсон шүүдээ. Ийм орой явж байгаад муу зүйл тохиолдвол яах юм?" гэв.

Яаж багшаар гэртээ хүргүүлэх юм бэ?

"Зүгээр дээ багшаа би ганцаараа явчихъя" гэхэд Жэксон багш миний бугуйнаас барьж авснаа

"Би хүргэж өгнө гэсэн бол өгөх л болно" гэснээ намайг чирэн зогсоол руу явчихлаа.





A/N: Taalagdval zaaval vote daraarai. Udahgui ih goy2 ym bolnoo.

TEACHER/Jackson Wang/Where stories live. Discover now