/Part-9/

873 75 0
                                    

Маргааш өглөө гэрээс гарахад хэлж байснаараа Жэксон багш үүдэнд машинаа налан зогсож байлаа. Намайг дөхөж очиход

"Сайхан амарсан уу, за явцгаая" гэж хэлээд надад хаалга онгойлгож өглөө. Сонин мэдрэмж

Чимээгүйхэн явсаар сургууль дээр ирлээ. Тэгээд бид зэрэг машинаас буухад хүүхдүүд дахиад л хоорондоо

"Хөөх үерхдэг гэсэн үнэн юм биш үү?"

"Яагаад хамт ирж байгаа юм бол?"

"Сургуулийн онц сурлагатан, залуухан халуухан багш төгс зохицол хэдий ч эвгүй байна" гэх мэтээр шивнэлдэнэ.

Сургууль руу орохоор алхаж явтал миний гарыг Жэксон багш хөтөлчхөв. Би шуудхан л гараа татаж автал багш над руу гайхсан байртай харж би ч гүйхээрээ шахуу сургууль руу орлоо.

Хэдий үерхэж байгаа мэт жүжиглэж байгаа ч ийм үйлдэл хийхээр чинь сандраад байна шүү дээ.

Ангидаа орж ирэн ширээн дээрээ цүнхээ дэлгэн сууж байтал хажууд Жимин ирж суугаад

"Юу вэ? Сун Живон. Яагаад үерхэж байгаагаа сайн найздаа хэлээгүй байдаг билээ?" гээд хошуугаа унжуулав.

Жимин ч гэсэн итгэчихсэн байхыг бодоход бүгд л үерхэж байгаа гэдэгт итгэж байгаа юм байна.

"Завсарлагаанаар би бүхнийг хэлж өгье" гэж хэлчихээд буцаан цүнхээ дэрлэлээ.

Гэтэл гэнэт ангид баахан хүүхдүүд орж ирснээ

"Сургуулийн сонины газраас явж байна. Живонаас асуух зүйл байна" гэж хэлээд дайран манай ангид орж ирж, бүгд намайг тойрон зогслоо.

Дэвтэр үзэг барьсан нэг сурагч

"Жэксон багш та хоёр хэзээнээс үерхэж эхэлсэн бэ? Яаж танилцсанаа хэлж болох уу?" гэв.

Би ч юу гэж хариулахаа мэдэхгүй бүлтэгнэн сууж байтал ангид Жэксон багшийн баргил хоолой цуурайтав.

"ЧИМЭЭГҮЙ БОЛЦГОО"

Бүх хүүхдүүд багшийн зүг хартал Жэксон багш

"Яагаад Живоныг зовоогоод байгаа юм? Бидний хувийн амьдрал та нарт хамаагүй л юм сан"

Үнэхээр сайн жүжигчин юм аа.

TEACHER/Jackson Wang/Where stories live. Discover now