/Part-20/

736 60 0
                                    

"Тиймээ өнөөдөр үнэхээр сайхан байлаа. Баярлалаа... багшаа би таньд нэг зүйл хэлэх гэсэн юм... үнэндээ би ч бас таньд сайн...

Хосууд болж жүжиглэсэн цагаасаа л сайн болчихсон байсан. Бүхий зүрх сэтгэлээ таньд өгөхөд ч бэлэн байсан ч машины зогсоол дээр өөр эмэгтэйг тэвэрч байхыг чинь хараад таныг гэх сэтгэл минь бутраад уначихсан. Хамгийн сонин нь тэгсэн ч таньд сайн хэвээрээ байсан миний зүрх. Таньд сэтгэлээ илчилж хосуудын голоор ормооргүй байсан болохоор бас таныг хайртай хүнтэйгээ л хамт байвал болоо гэж бодсон болохоор жүжгээ дуусгацгаая гэж хэлсэн юм-"

"Чи одоо ч гэсэн надад сайн уу"

"Тиймээ би таньд сайн"

Ингэж хэлээд зориг гарган Жэксон багшийн нүд рүү эгцэлж харлаа. Тэгтэл багш намайг татаж тэврээд

"Тэгвэл өнөөдөр бидний эхний өдөр шүү" гэснээ миний хацар дээр үнсчихэв.

Би гайхан тэврээс нь гарах гэтэл багш тавьсангүй харин ч өөр лүүгээ харуулаад

"Би их тэвчээргүй хүн л дээ" гэж хэлэн харцаа уруул руу минь чигчүүлээд над руу удаанаар ойртож эхлэв. Би ч сандран кинон дээр гардаг үнсэлтийн хэсгийн бодон нүдээ аних ёстой байх гэж бодоод нүдээ алгуурхан анив.

Гэтэл уруулан дээр биш духан дээр минь зөөлхөн үнсэлт ирлээ. Гайхан нүдээ нээтэл Жэксон багш над руу харж инээгээд

"Чамайг бэлэн болтол хэдий хугацаагаар ч тэвчиж хүлээсэн чадна" гэв.

Намайг сандарч байсныг мэдэрчээ.

"Би одоо оръёдоо. Баяртай багшаа" гээд машинаас буух гэтэл Жэксон багш миний гараас татан буцааж суулгаад

"Маргааш ирж авах болохоор гарч ирдэг цагтаа гараад ирээрэй. Сайхан амраарай найз охин минь" гэж хэлээд зөөлхөнөөр мишээлээ.

Гэртээ орж ирэн тэвчиж байсан сэтгэл хөдлөлөө гарган дороо баахан үсрэв. Аав ээж байгаа болохоор хашгирч болохгүй байна л даа.

Өнөөдөр миний амьдралын хамгийн сайхан өдөр байх.




A/N: Odoo gantshan heseg...

TEACHER/Jackson Wang/Where stories live. Discover now