/Part-13/

807 73 2
                                    

Бидний жүжиг үргэлжлээд 3 сар болж байна. Багшийг уучилсан тэр өдрөөс бид сургуулийн бараг л хамгийн атаархам хосууд болоод амьжсан.

Өнөөдөр Жэксон багш намайг нэг газар луу хамт яваад өгөөч гэсэн. Тийм болохоор би хичээлээ тарчихаад машины зогсоол руу явж байна. Намайг тэнд хүлээж байя гэсэн юм л даа.

Үнэнийг хэлэхэд би Жэксон багшид өмнөхөөсөө ч илүү ихээр татагдаад байгаа. Над руу хараад инээхэд нь би бараг л үүлэн дунд хөвж байгаа мэт мэдрэмж авдаг болчихсон. Нэг л өдөр энэ жүжиг дуусч бид зүгээр л багш сурагчийн харилцаатай болох өдөр ирэх л байх....Гэхдээ..... тэр өдөр өнөөдөр бололтой.

Багшийн машиныг харчихаад гүйгээд очтол Жэксон багш машиныхаа урд нэг эмэгтэйг тэвэрчихсэн зогсож байлаа. Би шууд л нэг шонгийн ард орж нуугдаад бутран унах бяцхан зүрхэн дээрээ гараа тавин зогслоо.

Өвдөж байна. Өөр хүнтэй хамт байхыг чинь харахаар би өвдөөд үхэх гээд байна.

Харамлаж байна. Надаас өөр нэгнийг халамжлахаар чинь би таныг харамлаад байна.

Цааш хараад байж чадахгүйгээ ойлгон шууд л гэрийн зүг гүйлээ.

Яаж дээ Живон~а, чиний энэ хайр чинь бүтэхгүй нь эхнээсээ ойлгомжтой байсан шүү дээ. Яагаад зүрхээ тэр хүнээр дүүргэж байгаа юм бэ?

Юу юугүй нулимс урсах гээд байсан болохоор бүр ч хурдан гүйлээ.

Гэртээ орж ирэн хаалга налан цурхиртал уйлав. Тэвчээд тэвчээд барагдахгүй байгаа энэ нулимсыг би яалтай ч билээ.

Арай гэж нэг юм уйлахаа болин өрөөндөө орохтой зэрэгцэн утас дуугарлаа. Жэксон багш залгаж байв. Одоо үнэхээр хэнтэй ч юу ч ярихыг хүсэхгүй байгаа болохоор утсаа унтраан ор луу шидлээ.

Яах ёстойгоо мэдэхгүй нь. Багшид энэ жүжгээ ингээд дуусгая гэж хэлэх үү эсвэл юу ч мэдээгүй юм шиг тэр хүний хажууд илүү удаан байх уу?




A/N: Vote iin too hureegui ch oruullaa... :(

TEACHER/Jackson Wang/Where stories live. Discover now