/Part-17/

802 68 0
                                    

"Найз охин минь болох уу Живон~а"

"Ю-Юу?"

Надаас ингэж асуугаасай гэж орой болгон мөрөөддөг байсан. Харин одоо мөрөөдөл минь биелэчихлээ гэж үү? Итгэж өгөхгүй нь.

"Би чамд сайн. Найз охин минь болох уу?"

"Багшаа та намайг сайн мэдэх ч би таны ядахнаа насыг чинь, дуртай хоолыг чинь ч мэдэхгүй шүү дээ"

"Тэгвэл одооноос би чамд өөрийнхөө тухай бүхнийг ярьж өгөх болохоор намайг мэддэг болсон гэж бодсон цагтаа надад хариугаа хэлээрэй"

"За"

Би одоо ч энэ үйл явдлыг зүүд гэж бодсоор л байна. Өөрийгөө чимхэж үзтэл өвдөж байна.

"Аааххх"

Хэтэрхий чанга чимхсэнээс болоод дуу алдтал хэдхэн алхмын урд явж байсан Жэксон багш хүрч ирэн

"Яасан бэ Живон~а? Зүгээр үү? Бие нь өвдсөн юм уу? Хаана, юу нь өвдөж байна?" гээд л халамжийн үгс урсгаж эхэллээ.

"Зүгээр ээ багшаа. Энэ явдлыг зүүд байх гэж бодоод өөрийгөө чимхэж үзсэн юм" гэж хэлээд инээхэд Жэксон багш миний нэг хацраас зөөлхөн чимхсэнээ

"Эгдүүтэй гэдэг нь. Ийм эгдүүтэй байгаад байвал чамайг идэх нь байна шүү" гэснээ хоёр хацрыг минь шахав.

Зүрх амаар гарахнуу гэлтэй хүчтэй цохилж байлаа. Толгойд сая багшийн хэлсэн эгдүүтэй гэдэг үг л эргэлдэнэ.

"Нөгөө багшаа би уугна сая номын сан орж хичээл хийхээр явж байсан юм л даа. Одоо явахгүй бол оройтох нь"

Хурдан л очихгүй бол миний дуртай суудалд хүн суухчих байх.

"Өөө, уугна өнөөдөр чамтай хамт өдөржин байна гэж бодсон юм сан... Надад нэг санаа байна. Хоёулаа хамт номын сан руу явъя. Тэгээд би зүгээр чамд садаа бололгүй хажууд чинь чамайг хараад сууж байя. Тэгэх үү? Хэд хоног чиний царайг олигтойхон хараагүй болохоор чамаас холдмооргүй байна"

Өнөөдөр лав миний зүрх энэ хүнээс болж тайван байхгүй нь бололтой.

"За тэгье даа"

Би ч бас багшийг санасан. Холдмооргүй байна.

Бид хоёр явсаар номын санд ирж, би ороод шууд л дуртай суудал руугаа гүйлээ. Хүн суугаагүй байгаа нь аз шүү.

Дэвтэр номоо гаргаж байтал Жэксон багш хажууд ирж суулаа. Тэгснээ нэг гараасаа шанаагаа тулан над руу хараад суухчихав.

Нүүр халуу дүүгэн, бантсандаа гаргасан ном дэвтрээ буцаан хийж тэгснээ эргүүлж гаргаад жинхэнэ утгаараа тэнэгтэж байлаа.

TEACHER/Jackson Wang/Where stories live. Discover now