/Part-10/

907 73 0
                                    

"Яагаад Живоныг зовоогоод байгаа юм? Бидний хувийн амьдрал та нарт хамаагүй л юм сан"

Багшаас айн, орж ирсэн хүүхдүүд ангиас гарах гэтэл багш зогсоогоод

"Дахиад Живоноос олон юм асууж, зовоох юм бол сайхан мэдээрэй. Одоо явцгаа" гэж хэлээд хүүхдүүдийг гарган ангийн хаалга хаалаа.

Ангийнхан багшийн ширүүн харцнаас айсандаа чив чимээгүй сууж Жэксон багш ч хичээлээ эхэллээ.

Гурван цагийн хичээлийн дараа нэг юм их завсарлагаан болж Жиминтэй хамт юм идэнгээ хэлэх гэсэн зүйлээ хэлэхээр сургуулийн цайны газар луу буулаа. Бид ч өглөөний болсон явдлын тухай ярилцан явж байтал урдаас Жэксон багш ирж байлаа. Бид хоёр ч сандран яахаа мэдэхгүй хурдан хурдан алхаж байтал Жэксон багш бидний урд ирж зогсоогоод

"Юу вэ? Та хоёр яагаад гэм хийсэн хүүхэд шиг явцгааж байгаа юм? Арай намайг муулсан юм биш биз... яагаад юу ч дуугарахгүй-...Аан яг муулж байсан байхнээ. Муухай юм аа Живон~а, найз залуугаа найзтайгаа нийлж муулаад л. Хүн хамт хоол идэхээр ирж байхад" гээд илт эрхлэнгуй ярьж байснаа хошуугаа унжуулаад зогсчхов.

Одоо би яах ёстой юм тайтгаруулах уу?

Эргэн тойронд байсан хүүхдүүд багшийн эгдүүтэй төрхийг харж гайхацгаан давхар эгдүүрхэж байлаа. Бас зарим нь багшийн найз залуу гэдэг үгийг сонсчихсон мэл гайхаад зогсож байв.

"Ж-жимин~а явцгаая"

Үнэхээр яахаа мэдэхгүй байсан болохоор ингээд явахаас өөр арга байсангүй. Одоо багш ч уурлах байхдаа.

"Хүүеээ чи найз залуугаа тэгэж орхиж болохгүй ш дээ"

"Юуны чинь найз залуу. Энэ бүгд жүжиг"

Бид нэг ширээ олж суун би түүнд бүхнийг хэлэв. Тэгтэл Жимин тас тас хөхрөн

"Ийм л учиртай байж ээ. Би бүр гайхаад байсан юм аа. Чамайг ах хүнд дуртайг мэдэх ч арай ч багштайгаа үгүй байлгүй дээ гэсэн миний бодол зөв байж ээ... Хөөе чи тэгээд нэг тусалж байгаа юм бол олигтойхон жүжиглээд нэг мөсөн дуусгаач"

"Би сайн жүжиглэж чадахгүй шүү дээ. Яах уу?" гэж намайг хэлэхэд Жимин ирүүгээ илж хммм их авиа гаргаж байснаа

"Юу ч орж ирэхг-...Аан ингэвэл зүгээр юм биш үү. Багш чам руу жүжиглэнгүүт чи зөрүүлж жүжиглээд... нэг ёсондоо өгөө аваатай л гэсэн үг"

Яах гэж зөвшөөрвөө ийм хэцүү байна гэж бодоогүй юм сан.

"Заза би хичээе. Одоо хичээлдээ орцгооё хоцрох нь"


Сүүлийн цагийн хичээл орж байтал ангийн хаалга нээгдэн Жэксон багш орж ирлээ. Тэгээд биологийн багштай хэсэг юм ярьж байснаа ангиас буцаад гарчихав. Санаа амраад яг хичээлээ хийх гэж байтал

"Сун Живон, одоо Жэксон багшийнхаа өрөө рүү яв. Цүнх хувцасаа ч аваад яваарай. Тарахаас өмнө орж ирж чадахгүй байх" гэж биологийн багш хэлэв.

Юу вэ? Яах гэж байгаа юм болоо? Одоо очвол уурлах байхдаа.

"Яасан юм бол багшаа?"

Шалтгааныг нь мэдэхээр асуутал

"Би мэдэхгүй яаралтай л гэсэн юм хийлгэх л байлгүй" гэв.

Би ч хөдөлж ядан дэвтэр номоо цүнхэлж гадуурх хүрмээ өмсөн гартал нэг хүн гараас минь атган гүйгээд эхлэв. Гайхан урагшаа хартал Жэксон багш бололтой байлаа.

Удалгүй багш нэг ангийн өмнө зогсон хаалга онгойлгон намайг татаж оруулаад хана руу шахаж зогссоноо

"Өдөр яагаад зүгээр явчхаж байгаа юм... Би эсэргүүцвэл үнсэнэ гэж хэлсэн биз дээ. Эсвэл үнсүүлмээр байгаа юм уу?" гэж илт ёжлонгуй хэлэв.

Хэдий анги харанхуй байгаа ч багшийг над руу ойртож байгааг би мэдэрч байлаа. Бидний амьсгал хохилдон, хамар шүргэлцэх үед зүрх минь эрчээ аван цохилов.

Ингэж болохгүй гэх бодол толгойд орж ирэхэд шууд л багшийг түлхэн ангиас гүйн гарлаа. 





A/N: Minii huvid hamgiin goy heseg min ym shuu hairlaarai<3

TEACHER/Jackson Wang/Where stories live. Discover now