/Part-21/

954 73 4
                                    

Өглөө гэрээсээ гарахад Жэксон багш машинаа налангаа утсаа оролдон зогсож байлаа. Намайг гарч ирснийг анзаараагүй бололтой байхаар нь гүйж очоод урд нь зогсон

"Багшаа" гэхэд эгдүүтэй гэгч нь цочих нь хөөрхөн.

Хэдий насаар ах ч энэ хүн үнэхээр өхөөрдөм санагдаад байна.

"Чи намайг багшаа багшаа л гээд байх юм уу? Уугна найз залуу чинь биз дээ" гэснээ уруулаа унжуулаад эхлэв. Үнэхээр эгдүүтэй юм аа үнэхээр.

"Ээ багшаа бид үерхээд 24 цаг ч болоогүй байхад... Тэгээд ч өөрөөр юу гэж дуудах юм?"

"Хайраа, миний хайраа, бэйби... мм өөр чинь... энэ мэтчилэн дуудаж болно шүү дээ"

Байж болох л юм гэхдээ ичмээр юм аа.

"Одоохондоо ингэж дуудахад бэлэн биш байна аа. Би өөрийгөө бэлэн болсон гэж үзсэн цагт таныг энэ хэдийн нэгээр нь дуудах болноо за юу?"

"Заза хурдан наад багшаа гэдгээ болиорой чи муухай байна"

Өнөөдөр эрхэлдэг горим дээрээ тавьчихсан юм уу даа.

"Ойлголоо. Одоо явцгаая хоцрох нь"

Сургууль руу явах замдаа цонхоор тэнгэрийг харан тайвшраад явж байтал гарт минь дулаахан гар хүрэн салаавчлан атгалаа.

Би гайхан Жэксон багш руу хартал миний нэг гарыг өөр лүүгээ татан зөөлхөн үнсчихэв.

Түрүүхэн л жоохон хүүхэд шиг хошуугаа унжуулаад байсан хүн буцаад эр хүн горим дээрээ тавьчихсан байх шив. Яаж ингэж хурдан өөрчлөгдөөд байдаг байна аа.

Би Жэксон багшийн гаранд дуртай. Том хэрнээ дулаахан. Атгах төдийд увдистай мэт намайг тайвшруулж чаддаг шидтэй.

Гар гараасаа атгалцсаар сургууль дээр ирж нэг нэгээсээ салж ядан манай ангийн үүдэнд зогсоно.

"Багшаа та манай ангид 3-р цаг дээр орно шүү дээ" гэхэд Жэксон багш миний гарыг бүр чанга атгаад

"Алхам ч холдмооргүй байна. Хаа ч явсан хамт л баймаар байна" гэв.

"Хичээлдээ суух хэрэгтэй шүү дээ. Хоёулаа завсарлагаанаар хамт хоол идье. Одоо явдаа хичээл эхлэх нь"

Хичээл орох багш цаанаас ирж байхыг харан Жэксон багшид ингэж хэлчихээд гүйн анги руугаа орлоо.

Хүсэн хүлээсэн гуравдугаар цаг минь.

Яг л загварын тайзан дээр алхаж байгаа аятай Жэксон багш ангид орж ирэв. Миний найз залуу гэхэд дэндүү гоёдохоор хүн шүү.

Багшийг ширтэн сууж байтал хажуу талаас Жимин нудран

"Живон~а энэ үү? Энэ үү?" гээд хоёр хүрэмний зураг харуулахад нь нэгийг нь сонгон хэлэхэд

"За тэгвэл... нээрээ чи энэ миймийг харсан уу үнэхээр инээдтэй байгаа биз?" гэхэд нь хартал үнэхээр л инээдтэй зүйл байлаа. Тэгээд Жиминтэй нийлэн баахан мийм үзэж ярилцсаар хичээлийн цаг дуусгачихав. Жимин бид хоёр юм идэхээр гарах гэж байтал хойноос Жэксон багш гүн хэрнээ хүйтэн хоолойгоор

"Сун Живон үлд" гэлээ.

Ангид байсан бүх хүүхдийг гарахад Жэксон багш над руу ойртож ирсэнээ

"Миний тэвчээрийг шалгаад байгаа юм уу? Эсвэл намайг үл тоогоод байгаа юм уу?" гэв.

"Юу,би яасан гэж?"

"Пак Жиминтэй нийлчихээд хичээлээ ч хийхгүй хошуу ам нь нийлэх нь үү гэлтэй инээлдээд сууж байхыг чинь хараагүй гэж бодоо юу"

Бидний нүүр хэдхэн см-ийн зайтай болоход багш ингэж хэлэв.

"Шийтгүүлмээр байгаа юм уу? Ммм"

Ширүүн төрхөө тодруулсаар надад улам ойртон урууланд минь уруулаа хальтхан ширгүүлээд надаас холдов. Биеэр минь цахилгаан гүйж байгаа аятай ирвэгнэн илүү удаан үнсүүлмээр мэдрэмж төрөх нь хачирхалтай.

"Та яагаад уурлаад байгаа юм? Жимин миний сайн найз. Яахав хичээл дээр тийм байдалтай байсанд уучлаарай. Гэхдээ яагаад уур-"

"Хардсан болохоор"

Ю-Юу вэ? Намайг хардсан хэрэг үү? Ааххх анх удаа хайртай хүнээрээ хардуулахад өөрийгөө үнэ цэнэтэй хүн мэтээр мэдэрч байна шүү.

"Үнэхээр муухай мэдрэмж байна. Тийм болохоор дахиж хардуулах зүйл битгий хийгээрэй Сун Живон!"

Хөөрхөн санагдаад байх юм.

"Ойлголоо, ойлгосон болохоор одоо битгий уурлаад бай"

Түүнийг тайвшруулахаар сандлаасаа босон тэврээд ийн хэлэхэд багш бэлхүүсээр минь гараа оруулан чанга гэгч нь тэврэв.

"Хоол идэхээр явцгаая хайраа"

Ингэж дуудах зөв цаг мэт санагдан хэлтэл

"Охх зүрх минь" гэж хэлээд намайг бүр чанга тэвэрлээ.

Бидний хайр дөнгөж эхэлж байна.




A/N: Ene hureed Teacher oguulleg maan duusch bn. Minii huvid mash ih hairiig ta naraasaa avsan oguulleg bailaa. Unshsan buh humuustee bayrlalaa. Togsgoliin heseg bolohoor setgegdelee haramgui uldeegeerei. Tegvel Jiwon ad n hurdan ergej ireh baih.

TEACHER/Jackson Wang/Where stories live. Discover now