/Part-6/

951 77 0
                                    

Хичээлийн цаг дуустал хүүхдүүдийн баахан асуултанд булуулав.

Гэрийн зүг алхаж явахад сургууль дээрх шуугианаас болж толгой өвдөнө. Тайван амгалан байсан амьдралд минь юу л тохиолдоод байна даа. Бодол болон явж байтал хажууд хар машин ирж зогслоо. Сайн хартал Жэксон багшийн машин байв. Араас ирнэ гээд байсан хүн энд-...

Ээ бурхан минь. Жэксон багш машинаасаа бууж ирэн миний араас бэлхүүсээр минь тэврээд, мөрөн дээр ирүүгээ тавиад зогсчихлоо.

Юу болоод байгаа юм бэ???

Балмагдсан байдлаасаа гаран шууд багшийн гарыг тавиулах гэтэл

"Одоо зүгээр л инээгээд машинд суу, эсэргүүцвэл үнсчихнэ шүү" гэж чихэнд минь шивнэлээ.

Анхны үнсэлтээ ийм амархан алдмааргүй байна шүү дээ.

Худлаа инээж багшийн гараас хөтөлсөөр машинд нь суулаа.

"БАГШАА.. Та юу хийгээд байгаа юм бэ?"

Уурандаа хашгирсандаа гэмшин дуугаа намсган түүнээс асуув. Гэтэл Жэксон багш хэнэггүй гэгч нь инээгээд

"Жүжгээ улам бодитой болгож байна" гэв.

"Юун жүжиг??"

Би үнэхээр юу ч ойлгохгүй байна.

"Намайг залуухан гээд сургуулийн охидууд хойноос гүйгээд ядаргаатай байсан юм. Одоо харин чамайг найз охиноо гээд хэлчихвэл хэн ч төвөг удалгүй яваад өгөхөөр болж байна"

Энэ багш чинь юу гээд байгаа юм бэ? Надаас асуулгүй ийм зүйл хийж болохгүй биздээ.

"Тэгээд намайг өөрийнхөө найз охины дүрд тоглоод өг гээд байгаа юм уу?"

"Хэсэгтээ л тоглоод өгчих. Би шинээр ирсэн болохоор бүх хүний анхаарал над дээр байгаа. Удахгүй хүмүүс намайг тоохоо больж зүгээр л багш гэж хардаг болсон цагт чимээгүй өөр өөрсдийнхөө замаар явцгаая"

Би тэгээд зөвшөөрөх ёстой юу??

"Яагаад би гэж хэнийг ч хамаагүй ингээд гуйхад зөвшөөрөх байхад яагаад заавал би гэж?... өнөөдрийнх шиг өдөр болгон асуултаар булууж бусдын анхаарлын төвд баймааргүй байна"

Бид хэдийн манай гэрийн урд ирсэн байсан болохоор би шууд машинаас буух гэхэд Жэксон багш миний гараас татан буцаж суулгаад

"Гуйя Живон~а. Надад ч гэсэн хэцүү байна. Өдөр болгон охидоос ирдэг амттан,захидалууд, зүгээр сургуулийн кордоороор алхадад хажууд ирээд баахан зүйл асуудаг охидоос үнэхээр залхаж байгаа болохоор... бас яагаад чи вэ гэвэл надтай яг л багш шиг харилцдаг,элдвийн зүйл асууж ноолдоггүй болохоор чинь. Чамаас бусад нь бүгд л адилхан. Гуйя Живон~а. Энэ жүжиг дуустал би чиний хүссэн бүхнийг хийе."

"За яахав таныг миний дуртай багш болохоор чинь ганцхан удаа тусалъя. Тэгээд өдөр болгон надад хоол авч өгч байгаарай миний хүсэл шүү" гэхэд багш

"Угаасаа өдөр болгон л авч өгч хамтдаа хооллоно шүү дээ. Үерхдэг болохоор"





A/N: Ziaa ingeed minii hamgiin ih dogdolj bichsen heseg orloo. Bugdeeree zondoo zondoo hairlaarai. Ta nariig dogdolson gedegt itgeltei bn.


TEACHER/Jackson Wang/Where stories live. Discover now