/Part-14/

807 77 5
                                    

Өчигдөр яах ёстой талаараа бодсоор байгаад унтчихсан байсан.

Өглөө өрвийсөн үстэй, хөх туяа нүдний доор татаж, улайсан нүдтэй юм сэрэв. Өөрийгөө толинд хараад өрөвдөх шиг л боллоо. Нэг залуугийн төлөө ийм болтлоо шалдаа буух ч гэж дээ.

Нүүр гараа угааж сэргэчихээд өчигдөр унтраасан утсаа асаагаад хартал Жэксон багшаас 52 дуудлага, 25 мэссэж ирсэн байлаа.

"Живон~а яагаад ирэхгүй байгаа юм бэ? Зүгээр үү"

"Утсаа авахгүй юм уу? Надад уурлачихсан хэрэг үү"

"Живон~а зүгээр биз дээ. Муу зүйл тохиолдоогүй биз дээ? Санаа зовоод унтаж чадахгүй нь"...

Надад санаа зоволгүй тэр эмэгтэйдээ л санаагаа чилээ.

Нүүрээ гялс будаж өөгөө дарчихаад, ээжид явлаа гэдгээ хэлээд хөргөгчнөөс нэг сүү аваад гэрээс гарлаа.

Хаалгаар гарахад багшийн машин байхгүй байлаа. Ойлгомжтой шүү дээ, одоо дөнгөж өглөөний 7 цаг болж байна.

Сүүгээ уунгаа, намуухан хөгжим сонсон зам даган алхахад нүүрийг минь зөөлөн салхи элбэх мэдрэмж хичнээн сайхан. Энийг мэдрэх гэж л эрт гэрээсээ гарч бас автобусанд суугаагүй юм.

Сургууль дээрээ ирээд ангидаа ороход нэг ч хүүхэд байхгүй байхаар нь ширээн дээрээ очиж суугаад, чихэвчээ зүүсэн чигээ дуугаа чангалан, ширээ дэрлэн нүдээ аньлаа.

Яг унтдагийн даваан дээр нэг хүн миний нэг талын чихэвчийг авчихав. Би гайхан босоод хартал Жэксон багш урд талын суудал дээр над руу хараад сууж байлаа. Үл тоохыг хичээн багшийн гараас чихэвчээ аваад буцаад хэвтэх гэтэл багш миний гараас барин намайг зогсоолоо. Тэгээд

"Өчигдөр яагаад ирээгүй юм бэ? Зүгээр биздээ? Ямар нэгэн зүйл тохиолдоо юу?"

Одоо л хэлэх хэрэгтэй үгүй бол энэ учир нь олдохгүй харилцаа хэр удаан намайг зовоохыг би мэдэхгүй юм.

"Багшаа энэ хүрээд жүжгээ өндөрлөцгөөе"

Багшийн нүд рүү нь харан өөртөө итгэлтэй мэт хэлэхийг хичээлээ. Миний хэлэхийг сонссон Жэксон багшийн нүд нь томрон юу гэж хэлэхээ мэдэхгүй байгаа болотой амаа ангалзуулна.

"Одоо танийг охидууд хоргоохоо больсон биздээ. Та хэлсэн шүү дээ 'Удахгүй хүмүүс намайг тоохоо больж зүгээр л багш гэж хардаг болсон цагт чимээгүй өөр өөрсдийнхөө замаар явцгаая' гэж. Өнөөдрөөс дахиж жүжиглэхгүй, өөр өөрсдийнхөө хүссэн зүйлсийг хийж, хосууд биш буцаад багш сурагч болцгооё"

Нулимсаа тэвчин ингэж хэлчихээд чихэвчээ зүүн, буцаад ширээгээ дэрлэлээ. Ширээн дээр ганц хоёроор дусах миний гашуун нулимс сэтгэлийг минь бага ч болов дээрдүүлж байлаа.

Хүүхдүүд нэг нэгээрээ цувран орж ирж нулимсаа арчин өндийхөд тэр хүн аль хэдийн миний хажуунаас явсан байлаа.

Баярласан байхдаа. Надтай дахиж зууралдахгүй гээд. Одоо өөрийнхөө хайртай эмэгтэйн дэргэд аз жаргалтай байх хэрэгтэй шүү. Би удахгүй таныг мартчих байх.

TEACHER/Jackson Wang/Where stories live. Discover now