/Part-8/

899 73 0
                                    

Хэсэг сууж байгаад босон жимс арилгаад хэрчиж байтал аав ээж хоёр хамт орж ирлээ.

"Өө миний охин Жэксон багш нь ирсэн үү?" гэж асуулаа.

"Тиймээ миний өрөөнд байгаа сая хичээл давтаж байгаад өлсөөд юм бэлдэхээр гарч ирлээ" гэхэд ээж

"Хүүеээ тэгээд яаж жимсээр болгох гэж байгаа юм ээж нь гялс хоол хийгээд өгье"

Ээжийн хоолойг сонссон бололтой Жэксон багш өрөөнөөс гарч ирэн ээж аавтай мэндэллээ. Гэтэл аав нэг л сонин харж байснаа

"Ямар залуухан юм бэ? Чи яаж охиноо ийм залуухан хүнтэй гэрт ганцааранг нь үлдээж чадаж байна аа. Бас яагаад та хоёр хүн байхгүй байхад зочны өрөөнд хичээлээ хийлгүй Живоны өрөөнд хийж байгаа юм" гэж бага зэрэг уцаарлангуй хэллээ. Энэ аав юу гэж бодоод байна аа...Ээж аавыг нудраад нүдээрээ өрөөгөө заатал аав дуугуй өрөө лүүгээ орчихов.

"Багшаа хоол идчихээд яваарай би хоол болохоор та хоёрыг дуудъя. Та хоёр ороод хичээлээ хийж бай" гэж ээж хэлэн намайг ор ор гэв.

Бараг цагийн дараа ээж хоол боллоо бууж ирж идэцгээгээрэй гэж орилох сонсогдон Жэксон багш бид хоёр доош буув.

Гал тогооны өрөө рүү ороход ширээ дүүрэн хачир хоолнууд байх нь тэр. Бүр ганцхан онцгой баяраар хийдэг хоол хүртэл байлаа.

"Хөөөх ээжээ энэ чинь... өнөөдөр баяр билүү?" гэж намайг гайхан асуухад ээж

"Жэксон багшид анх удаа хоол хийж өгч байгаа шүү дээ" гэв.

Ээж яагаад багшид ийм сайн юм бэ?

"За энийг идээрэй бас энийг"

Ээж бараг Жэксон багшийн аманд хоол хийж өгөх нь холгүй байна.

"Ээжээ би идье л дээ" гээд нэг хоол руу гараа сунгатал ээж өрсөж аван багшид өгчихөв. Миний дуртай тахианы амталсан мах байсан шүү дээ.

"Энэ Живоны дуртай хоол болохоор Живон идэг"

Жэксон багш миний дуртай хоолыг бас яаж байгаад мэдчихвээ. Тэгтэл аав дахиад л багш бид хоёр луу хачин хачин хараад эхлэв.

Оройн хоол ээж багш руу, багш над руу хоол зөөсөөр, аавын хачин харц дунд болж өндөрлөв.

Хоолоо идэж дуусан Жэксон багшийн явах цаг болон би гаргаж өгөхөөр гэрээс хамтдаа гарцгаав.

"Баяртай багшаа" гээд бөхийхөд урд алхаж байсан Жэксон багш

"Дахиад бөхийх хэрэггүй ээ, сургуулийнхан харчихвал яах юм. Хосууд хэзээ нэг нэгэндээ бөхийдөг байлаа даа. Надад тусалж байгаагаа мартаагүй биз дээ. Маргааш өглөө гэрээс чинь ирж авах болохоор бага зэрэг эрт гарч ирээрэй" гэснээ намайг гялс тэвэрчихээд машиндаа суун хөдөллөө.

Орой болж байхад юун сургуулийнхан харах? Ахх маргааш ч хүнд өдөр байх байхдаа. Эртхэн унтъя гэж бодон гэртээ ортол яг үүдэнд аав зогсож байв.

"Яагаад та хоёр тэврэлдээд байгаа юм?"

Энэ аав яахаараа ийм зүйлсийг дандаа харчихдаг байна аа.

"Зүгээр л та битгий дэмий юм бодоод бай л даа" гэж хэлээд бултан өрөөндөө орон унтахдаа бэлдлээ.





A/N: ........

TEACHER/Jackson Wang/Where stories live. Discover now