1. Гадуур ажилтай

3.2K 309 18
                                    

Очир эрдэнэ мэт төгс төгөлдөр харагдах тэдний амьдрал

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Очир эрдэнэ мэт төгс төгөлдөр харагдах тэдний амьдрал. . .

Үнэндээ юу ч харагдаж байгаа шигээ биш. . .

==================

Өндөр өсгийтийн тог тог дуугарах чимээ ажлын өрөөний үүдэнд ирэн зогсоход ажилдаа явахаар бэлдэж байсан гэрийн эзэн Жүнмён хүлээх мэт хаалга руу ширтэн зогслоо.

Төд удалгүй хаалга нээгдэн түүний үзэсгэлэнт гэргий Жүхён орж ирэх бөгөөд үргэлж гаргадаг эрхэмсэг агаад хүйтэн төрх нь тодорсон харагдана.

Жүнмён "Хаа нэг тийшээ гарах гэж байгаа юм уу?"

Жүхён "Тийм ээ, гадуур ажилтай. Оройтож ирэх болохоор хоол хийж чадахгүй шүү. Гадуур хооллоод ирвэл сайн байна" гэж хэлэхэд

Жүнмён мөн адил түүнийг үл тоосон мэт дээгүүр харсаар "Тэгье ээ, харин ч сайн хэрэг болж, чиний хоол дэндүү амтгүй" гэх хатуухан хариуг өглөө.

Жүхён бага зэрэг инээмсэглээд "Тийм бол явлаа" гээд эргэхэд

Жүнмён түүний гараас татан зогсоогоод "Би ч бас гадуур уулзалттай, оройтож ирнэ. Тиймээс хөгжилтэй байгаарай" гэж хэлээд гарт нь хязгааргүй хэрэглээний карт атгууллаа.

Жүхён карт руу нэг сүрхий харснаа "Би уг нь мөнгө авах гэж орж ирээгүй юмсан. Ажилтай гэдгээ л хэлэх гэж байсан юм" гэхэд

Жүнмён нөгөө л үл тоосон харцаа гаргасаар "Хүүхнүүд та нарт мөнгөнөөс илүү дуртай зүйл байдаг гэж үү? чи ч бас ийм л шалтгаанаар эхнэр минь болоо биз дээ? чамайг худалдаж авсан шигээ цаашдаа ч мөнгөөр дутаахгүй" гэх нэлээд хатуу гэмээр үгсийг хэлнэ.

Жүхён харин үүнд нь дасчихсан бололтой "Тийм бол хүслээрээ л бол" гэж хэлээд өрөөнөөс гарлаа.

/Дууссан/💋 Хачин хос 💋 [Short Story]Where stories live. Discover now