13. Хардалт

1.4K 262 11
                                    

Хайртай бол хартай гэдэг байхаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хайртай бол хартай гэдэг байхаа. . .?

=================

5 дахь уулзалт (Жүнмён 9:00, Жүхён 15:30)

Эмч "Сайн байна уу? та суу л даа. 4-р даалгавар ямар байв?"

Жүнмёны нүүрэнд шууд л инээмсэглэл тодорлоо.

"Маш сайн үр дүнтэй байсан. Түүний хийдэг олон ядаргаатай зүйл нь хамт хийсэн чинь үнэхээр гоё байсан. Би өдөр бүр нүүрээ цэвэрлүүлсэн ч чадах байх. Гэхдээ үүнээс илүү нэг том зүйл нь бидний дунд байдаг нэг том хана нурчих шиг л санагдсан. Урт хугацаанд зүрхэлж эхлүүлж чаддаггүй байсан зүйлээ эхлүүлж бас энэ талаар нууж хаахгүй ярилцсан нь үнэхээр шинэлэг сайхан байсан. Бид дараа дараагийн алхмаа торох юмгүй хийчихмээр юм шиг л санагдсан" хэмээн үнэхээр баяртай байгаа их л догдолсон байдалтай хэллээ.

==

Жүхён бага зэрэг ичингүйрэн "Таны хэлснээр нөхөртэйгөө залхуурч өнжсөн. Нэг зүйлийг ойлгож авсан. Нөхөртэйгөө хамтдаа тайван, аз жаргалтай байж болох хугацаагаа би өөрөө хэрэггүй зүйлд стресстэж өнгөрөөдөг байсан гэдгээ. Дараа нь хийж болох энгийн зүйлсийг заавал одоо цагт биелүүлэх гэж хүчилдэг байсан нь буруу байсан байна лээ. Хиймээр үедээ хийж, зарим үед зүгээр л хайртай хүнтэйгээ амар тайван байх хэрэгтэй"

"Аа~ бас өөр нэг зүйл болсон. Тэр нь бидний хувьд их шинэлэг л дээ. Бид эхнэр нөхөр л гэгдэж байснаас жинхэнэ харилцааг бараг л үүсгээгүй байсан. Харин тэр харилцаа бага багаар үүсэх шиг болсон. Нөхөр минь яаж гэдгийг мэдэхгүй ч нэг л нээлттэй бас надтай илүү дотно харьцах болсон. Түүний харилцаа өөрчлөгдөөд ирэхээр би ч бас түүнд нээлттэй хандаж байгаа. Бидний харилцаа сүүлийн үед гайхмаар хурдан сайжирч байгаа" хэмээн инээмсэглэлээ.

Эмч ч бас инээмсэглэн "Ганцхан нөхрийн тань өөрчлөлт биш таны хичээл зүтгэл ч бас гарч байгаа гэдэгт итгэлтэй байна"

Жүхён "Баярлалаа"

===============

Эмч "Өнөөдрийн сэдэв хардалт. Та нөхөр/эхнэрээ хэр их харддаг вэ? Түүнд хардаж байгаагаа илэрхийлж байсан уу?"

Жүнмён бодох юмгүй хурдан хариуллаа.

"Мэдээж харддаг. Байнга биш ч тодорхой нөхцөлүүдэд. Миний эхнэр дэндүү үзэсгэлэнтэй сайхан бүсгүй. Түүнд харцаа унагааж, шүлсээ гоожуулах эр хүйстнүүд дэндүү олон"

Эмч "Харддаг байх нь, хардалтаа хэрхэн даван туулдаг вэ? эхнэртээ хардаж байгаагаа хэлж байсан уу?"

Жүнмён энэ удаад бага зэрэг бодол хийлээд "Үгүй ээ . . . яг би чамайг хардаж байна ч юм уу? эсвэл уурлаж байгаагаа шууд илэрхийлж байгаагүй бололтой. . . .үгүй үгүй. . . илэрхийлдэг ч эхнэр минь намайг хардсандаа тэгж байгаа үгүйг мэддэггүй байх. Та мэднэ дээ бидний харилцаа эхлээд ямар байсныг. Би түүнд санаа бодлоо илэрхийлэхдээ үргэлж хатуу ширүүн үгсээр хүйтэн хөндий байдал гаргачхаад байдаг болохоор-"

Эмч "Эхнэр чинь мэдээгүй байх гэж үү? энгийн үед уурлаж хорон үг хэлдэг шигээ хүлээн авсан байх магадлалтай байх нь"

Жүнмён "Тийм ээ. . . тиймэрхүү л"

========

Жүхён "Т. . . Тийм ээ, хардаж байсан. Байсан ч гэж дээ нэг газар очвол заавал хардаад байдаг юм. Надад хэцүү байдаг болохоор би очдоггүй" гэж хэлээд доош харлаа.

Эмч "Хаана?"

Жүхён "Нөхрийн минь ажил дээр. . . тэр их амжилттай яваа бизнесмен том компани удирддаг бас их ажилтай болохоор хоёр нарийн бичигтэй байдаг юм. Тэд их хөөрхөн бас дажгүй хүүхнүүд. Нөхөртэй минь ч нэлээд дотно харагддаг. Би тэднийг харах дургүй" гэж сулхан хэллээ.

Эмч "Харддаг боловч илэрхийлдэггүй, бас хардахаас айсандаа тэр газраас зугтдаг байх нь тийм үү?"

Жүхён уруулаа хазан газар ширтсээр "Тийм ээ" гэх хариултыг өглөө.

==================

Эмч "Өнөөдрийн даалгавар бол хардалтаа зөв илэрхийлэх"

Жүнмён, Жүхён "Яаж?"

Эмч "Хардалт их байвал амьдралыг сүйрүүлэх хор болно. Харин багахан хардалт байгаад түүнийгээ зөв илэрхийлж чадвал эсрэгээрээ аз жаргал авч ирж ч мэдэх юм"


/Дууссан/💋 Хачин хос 💋 [Short Story]Where stories live. Discover now