21. Тэвчих хэцүү

1.3K 245 42
                                    

Тэвчих хэцүү

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэвчих хэцүү. . . тэвчээрийнхээ үр дүнг үзэх цаг мөчид тэвчиж өнгөрөөсөн хором мөч бүрдээ талархах болно. . .

================

Эхний тав хоног тэд хэн хэн нь үр бүтээлтэй, хувийн орон зайгаа үүсгэж өөрийн хийх дуртай зүйлсээ хийх гэж маш их хичээсээр өнгөрөөсөн хэдий ч 5 дахь өдрийн орой гэхэд л тэд хоёулаа байж ядсан байдалтай хоёр талд бодолд дарагдана.

Эхний өдрүүдэд дуудлагаа хийхгүй хүлээж заримдаа бүр 3 зурвасаа ч илгээхгүй өнгөрөх тохиолдол гарч байсан юм. Гэтэл 5 дахь өдрийн орой гэхэд тэд бүх боломжоо ашиглаад дуусчихсан хэрнээ хоёр биеэ маш ихээр санана.

==========

Ширээн дээр тавьсан утсаа байдгаараа ширтэн суугаа Жүнмёныг харсан Минсок "Зүгээр утсаа аваад залга л даа" гэж хэлэхэд

Тэр нэлээд цочсон байдалтай эргэж харснаа "Тэгж болохгүй ээ, дахиад хоёр хоног тэвчээд л дуусах гэж байхад" гэснээ эргээд утас руугаа ширтэн сууна.

Минсок гайхсан янзтай харснаа "Үнэхээр 7 хоног эхнэртэйгээ харьцахгүй байхаар шийдээ юу? та хоёрын яг хэн нь хэндээ гомдчихсон байгаа юм? чи юм уу?" гэж лавлахад

Жүнмён "Муудалцаагүй гэж хэдэн зуун удаа хэлээ биз дээ. Тэгээд ч би эхнэртэйгээ харьцаж байгаа" гэв.

Минсок хөнгөн санаа алдаад "Тийм байх өө, чамайг ганцхан чи л ойлгох байх" гэж хэлээд яваад өгөв.

===

2 цагийн дараа:

Минсокыг ус уух гээд буугаад иртэл Жүнмён бас л утас руугаа ширтээд сууж байв. Найзыгаа харан байдгаараа санаа алдсаар дэргэд нь очин "Утсаа түр өгч байгаач би утсаа олдоггүй ээ. Залгаад үзье" гэхэд Жүнмён түүнд өгөв.

"Жүхён💕" гэж хадгалсан дугаарыг утсан дээрээ тэмдэглэж аваад Жүнмёны утсыг буцаагаад өглөө.

Хэдэн минутын дараа Жүнмёны дэргэд ирж суугаад Жүхён руу залгав.

"Байна уу? Жүхён" гэж хэлэх мөчид л Жүнмён цочсон байдалтай түүн рүү харна.

/Дууссан/💋 Хачин хос 💋 [Short Story]Where stories live. Discover now