10. Сул тал

1.4K 251 16
                                    

Хайрыг бага байна гэж чамлах хэрэггүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хайрыг бага байна гэж чамлах хэрэггүй.

Хайр хүчээ харуулахаар бол чимх хайр ч амьдралыг аварч чаддаг юм.

================

Гэр бүлийн уулзалтаас эргэж ирээд тэд хуучин байдалдаа шинжсэн мэт өдөр тутам хийдэг зүйлсээ хийж, оройн цагаар өөр өөрсдийн өрөөнд цагийг өнгөрөөнө.

Жүнмён ажлын өрөөндөө ихэнх дээ байдаг бол Жүхён гар урлалын өрөөндөө цагийг өнгөрөөнө.

Энэ том гэрт байх хоёрхон хүн нь тус тусдаа нэг өрөөнд анир чимээгүй суух нь яг л эзэнгүй хоосон гэр мэт. . .

Бүтэн оройг өөр өөрсдийн өрөөнд өнгөрөөсний дараагаар унтах цаг болоход ээлж дараалан өрөөндөө орж ирнэ. Жүнмён өглөө ажилтай тул унтахаар хэвтэх бол Жүхён орой бүр хийдэг нүүр арчилгааны хэдэн арван үе шаттай зүйлээ хийсээр гоо сайхны ширээний ард сууна.

Өвөөгийнхөө гэрт өнгөрөөсөн тэдний романтик бөгөөд шинэлэг өдрүүдэд бүх харилцаа нь сайжирсан мэт байсан ч даалгавар дуусаж, цааш юу хийх ёстойгоо мэдэхгүй болж ирэх мөчид тэд дахиад л хөндий танихгүй хүмүүс шиг хачин харилцаандаа орсон нь энэ байлаа.

===============

Жүнмён босох ёстой цагаасаа нэлээд хоцорч боссон болохоор өглөөний цай ч уухгүй яаравчлан шууд л хаалга руу гүйлээ.

Уг нь бол Жүхён өглөө эрт босож Жүнмёнд хоол бэлдсэн ч амсах завгүй яаран гүйж байгаа харагдсанд тэр бага зэрэг сэтгэл дундуур байсан ч өөрийн мэдэлгүй түүний араас гүйн очлоо.

Гадуур хүрмээ өмсөн, ажлын цүнхээ авч байхтай нь таарав.

Жүхён "Ш--Шууд явах гэж байгаа юм уу?" гэж сүүлийн найдвар гэлтэй лавлан асуув.

Жүнмён "Тийм ээ, үнэхээр уучлаарай өнөөдөр 9 цагаас хуралтай юм л даа. Хувьцаа эзэмшигчдийн. . . .их чухал. . ." хэмээн тайлбарлахад

Жүхён хөнгөн санаа алдаад "Зүгээр дээ, яв даа. . .баяртай"

Жүнмён түүн рүү харсан чигтээ хаалга нээн цааш гараад "Баяртай" гэсээр  эргэх мөчид...

/Дууссан/💋 Хачин хос 💋 [Short Story]Where stories live. Discover now